Батжаргал 200 мянган юаний эзэн болов
2015-07-31 11:07
200 мянган юаний эзэн Батжаргал

Навч гуайн долоон хүү ээжийнхээ наян насны ойн баярт зориулж хийсэн том наадам 7 дугаар сарын 23-нд Шилийнхотын Шар талд болов. Дэлгэсэн тэрлэг шиг номин талд нар хур тэгширч, найраг эгшиг хосолсон энэ наадамд нутаг нутгийн нэрийг алдаршуулсан 256 хүчит бөхчүүд зодоглов. Хэний хүүгийн аз таарч, бяр нь чангарч 200 мянган юаний тэргүүн шагналын эзэн болдог бол гэсэн наадамчин олны яриа, буман таамаглалд хариулт өгч, Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Батжаргал түрүүлэв. Үзүүр бөхөөр Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан тодорч, 150 мянган юаниар шагнуулсан байна.
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
