Цуглааныг Хятадын Хөнгөн үйлдвэрлэлийн холбоо, ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн газар, Улаанхад хотын Засгийн газар болон Хятадын Хүнсний сонины албанаас санаачилж, Өвөр Монголын Дэрүнь хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрлэлийн группээс зохион байгуулах юм. Цуглаанаар дамжин хангалтын талын өөрчлөлт, аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, олон улсын үхэр хонины махны өнөөгийн байдал болон хөгжлийн хандлага, улсын гадаадын хөрөнгө оруулалт, үхэр хонины мах ба түүний бүтээгдэхүүний чанар зэрэг сэдвийн эргэн тойронд гүнзгий судлан ярилцах болно. Үхэр хонины махны бизнесменүүд Улаанхад хотод хуран цугларч бүтээгдэхүүний тухай ярилцлага зохион байгуулж, үхэр хонины махны эрүүл хөгжлийг хамтдаа ахиулах болно.
Дэрүнь групп, Мэнд хонины үйлдвэрлэл, Дорнодын Ванчи, Мэнрүн хүнсний үйлдвэрлэл зэрэг хэдэн зуун үхэр хонины махны бизнесийн захирал, удирдлагууд болон хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага нэгж цуглан, бэлчээрийн экологийн орчин, эдийн засгийн хөгжлийн загварт чиглүүлэн өөр өөрийн санаачлан бүтээсэн онол, эрүүл хөгжлийн тухай чөлөөтэй ярилцаж, хамтдаа ашиг хүртэх замыг сонгож, тал нутгийн “интернэт+” хэлбэрийг бий болгоно. Цуглаанд бизнесменүүд өөр өөрийн судлан нээсэн хамгийн шинэ амтат хүнсний бүтээгдэхүүнээ авчирч, хэрэглэгчдийн шаардлагад хандуулан хэрхэн хялбар, аюулгүй, амттай бүтээгдэхүүн хийх тухай ярилцах болно.

