solongonews
Бү Шяолинь ӨМӨЗО-ны тэргүүлэгчийн тушаалыг орлон гүйцэтгэнэ
2016-03-31 14:19
2016 оны 3 сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны XII сонгуулийн АТИХ-ын Байнгын хорооны 21 дүгээр хурлаар тэргүүлэгч Баатарын тушаалаасаа буух өргөдлийг хүлээн авч, Бү Шяолинь тэргүүлэгчийн тушаалыг орлон гүйцэтгэхээр болов.​


Бү Шяолиний товч намтар:

Монгол үндэстэн, 1958 оны 8 сард төрсөн. Өвөр Монголын Түмэд зүүн хошууны уугуул. Магистрын зэрэг хамгаалсан, хуулийн ухааны доктор. 1985 оны 6 дугаар сард ХКН-д орж, 1976 онд ажлын байрандаа гарчээ. Одоогоор ӨМӨЗО-ны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Нэгдмэл фронтын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ын орлогч тэргүүлэгчийн тушаалтай.
1976.06-1977.01 ӨМӨЗО-ны Урадын хойд хошууны Онгон нэгдэлд ажиллаж байв.
1977.01-1980.09  Өвөр Монголын Цэргийн тойргийн байлдагч
1980.09-1984.07  Бээжин их сургуулийн хуулийн салбарын оюутан
1984.07-1985.04  ӨМИС-ийн хуулийн салбарын багш
1985.04-1987.04 ӨМӨЗО-ны Засгийн газрын албаны хууль тогтоолын газар, Засгийн газрын хууль дүрмийн товчоонд ажиллаж байв.
1987.04-1989.10 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны эрхлэгч гишүүн
1989.10-1993.03  ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны гуравдугаар газрын дэд дарга
1993.03-1996. 08 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны гуравдугаар газрын дарга
1996.08-1997.05 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны дэд дарга
1997.05-2000.02 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны дарга
2000.02-2003.07 ӨМӨЗО-ны Засгийн газрын Хууль дүрмийн товчооны тамгын газрын эрхлэгч дарга, намын удирдах багийн нарийн бичгийн дарга
2003.07-2004 .09 ӨМӨЗО-ны Засгийн газрын дэд нарийн бичгийн дарга
2004.09-2006.09 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, аймгийн дарга
2006.09-2006.12 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга. Алшаа аймгийн цэргийн хуаарьт тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2006.12-2007.12 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн цэргийн хуваарь тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга. Алшаа аймгийн АТИХ-ын ажлын хорооны эрхлэгч
2007.12-2008.01 ӨМӨЗО-ны Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Алшаа аймгийн цэргийн хуваарь тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2008.01-2008.02 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн гишүүн бөгөөд Алшаа аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, Алшаа аймгийн цэргийн хуваарь тойргийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2008.02-2010.10 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн  газрын намын удирдах  багийн гишүүн
2010.10-2011.09 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах дугуйлангийн гишүүн бөгөөд Хятад улсын арилжааг ахиулах нийгэмлэгийн ӨМӨЗО дэх салбарын дарга
2011.09-2014.01 ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Засгийн газрын намын удирдах багийн гишүүн
2014.01-2016.03 ӨМӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, нэгдмэл фронтын хэлтсийн дарга
2016.03 ӨМӨЗО-ны намын хорооны дэд нарийн бичгийн дарга, нэгдмэл фронтын хэлтсийн дарга, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, орлогч тэргүүлэгч.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл