solongonews
Өвөр Монголын III удаагийн хөдөөний замын унадаг дугуйн уралдаан
2015-07-31 12:24
“Наранцэцэг”-ийн нутагт болов.

7 дугаар сарын 26-нд Өвөр Монголын III удаагийн хөдөөний замын унадаг дугуйн уралдаан “Наранцэцэг”-ийн нутаг хэмээн нэрлэдсэн сайхан нутаг Үюань шяньд болж, Дундад улсын өнцөг булангаас ирсэн 34 багийн нийт 176 тамирчин уралдаанд оролцов.

Уг уралдааныг ӨМӨЗО-ны спорт, биеийн тамирын ерөнхий нийгэмлэгээс санаачилж, Өвөр Монголын Баяннуур хотын спортын товчоо, Үюань шяний засгийн газар хамтран зохион байгуулсан байна. Уралдаан нь шилдэг тамирчины төрөл, эрэгтэй, эмэгтэй төрөл, залуу идэрчүүдийн төрөлд хувааж, авто зам, шороон зам, хайр чулуун зам, шавар саадтай замаар нийт 45.6 км замд уралдав.

Ширүүн өрсөлдөөний дүнд шилдэг тамирчдын төрөл, эрэгтэй төрөл, эрэгтэй идэрчүүдийн төрөл, эмэгтэй төрөлд Шаншы мужын тамирчин Чан Юань, Хөххотын тамирчин Чэлгэр, Бяннуур хотын тамирчин Хэ Шүчэн, Бээжин хотын тамирчин Хун Сайнань нар тус тус түрүүлсэн байна.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл