solongonews
Хятадын умардын хөл бөмбөгийн сургалтын бааз байгуулж байна
2016-09-14 17:05
9 дүгээр сарын 11-ний үдийн өмнө, улсын умардын хөл бөмбөгийн сургалтын бааз байгуулах нээлтийн ёслол Хөх хотод зохиогдлоо.

        Хятадын умардын хөл бөмбөгийн сургалтын бааз бол ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойд зориулалттай нийтийн асрамжийн чанартай төрөл зүйл болох бөгөөд мөн ч ӨЗО-ны хөл бөмбөгийн шинэчлэлт хөгжүүлэлтийн туршилтын чигийн ажлыг ахиулах чухал төрөл зүйл болох юм. Хятадын умардын хөл бөмбөгийн сургалтын баазыг бүтээн байгуулах нь ӨЗО-ны хөл бөмбөгийн спортын хөгжилийг ахиулах ба улс оронд өндөр зэрэглэлийн хөл бөмбөгийн тамирчдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

        463 метр талбайтай, 580 сая юанийн хөрөнгө оруулалттай Хятадын умардын хөл бөмбөгийн сургалтын бааз нь нэг гол тамирын талбар, 11 хүний уралдааны сургалтын ордон болон 20 хэсэг гэрийн гаднах боловсролын талбараар бүрэлджээ. Сургалтын бааз ашиглалтад орсны дараа ӨЗО-ны биеийн тамирын сургалтын төв болж, энэ нь ӨЗО-ны аж ахуй нийгмийн хөгжилийн бүтээмжийг илрүүлэх “Нэрийн хуудас” болох болно.


 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл