solongonews
Чонс Цогтнаран ”Соёлын тэргүүний ажилтан” боллоо
2016-04-20 15:55
Чонс Цогтнаран ”Соёлын тэргүүний ажилтан” цолоор өргөмжлөгдөв.

Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас Өвөр Монголын "Чонс өв соёлын сан"-гийн тэргүүн Чонс Цогтнаранд "Соёлын тэргүүний ажилтан" цол өргөмжилсөн байна.

Өвөр Монголын бичгийн хүмүүс, тэр дундаа монгол ном судар хадгалж буй номын хорхойтнууд Өвөр Монголын Ар Хорчин хошууны угуул "Чонс өв соёлын сан"-гийн Цогтнаран гэхэд андахгүй. Тэрээр "Чонс өв соёлын сан" хэмээх монгол ном судар, соёлын бүтээгдэхүүнийг урлан бүтээж хураан хадгалах санг байгуулсан төдийгүй ховор чухал ном судраа монголчууддаа үнэ төлбөргүйгээр зээлдүүлэн уншуулж яваа номын цагаан буяныг дэлгэрүүлэгч юм. Мөн "Монголын нууц товчоон"-г цуглуулан хадгалагч, "Монголын нууц товчоо"-ны бар хэвлэлийн судлаач юм.

Монгол Улсын Засгийн газар "Монголын нууц товчоон"-ны олон улс орны орчуулга, судалгааны бүтээлийг цуглуулан түүнийгээ олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээн ашиглуулсан соёлын их аялалд үлэмж их хувь нэмэр оруулсан тул Чонс Цогтнаранд хүндэтгэл үзүүлж "Соёлын Тэргүүний Ажилтан" цолоор өргөмжилсөн байна.

Чонс Цогтнаран 34 улс орны 600 гаруй хэвлэлийн мянга гаруй дэвтэр "Монголын нууц товчоо"-г цуглуулаад байгаа юм байна.

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл