solongonews
Ирээдүйн санхүүчдийн эрдмийн их өргөө
2015-12-21 17:19
Бакалаврын боловсролоор гол болгохын зэрэгцээ магистр бэлтгэх, эдийн засаг, менежер, тооны ухаан дээр суурилсан үндэстний, орон нутгийн онцлогтой олон мэргэжлийг хамарсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болно.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь 1960 онд байгуулагдаж, 50 гаруй жилийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг дамжжээ. Бакалаврын боловсролоор гол болгохын зэрэгцээ магистр бэлтгэх, эдийн засаг, менежер, тооны ухаан дээр суурилсан үндэстний, орон нутгийн онцлогтой олон мэргэжлийг хамарсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болно.

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь нийт 21300 гаруй сурагчтай. Эдийн засгийн онол, хэрэглээний эдийн засаг, бизнесийн удирдлага, статистик мэргэжил гэх нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн мэргэжилтэй, хоёрдугаар зэрэглэлийн 23 бакалавр, магистрын мэргэжилтэй бөгөөд MBA, MPACC (Нягтлан бодох бүртгэлийн магистр), MF (Сангийн магистр) гэж магистрын тусгай мэргэжил, 54 бакалаврын мэргэжил, 21 монгол, хятад хэлний мэргэжил, ӨМӨЗО-ны чухал мэргэжил 7, ӨМӨЗО-ны зэрэглэлийн брэндийн мэргэжил 20 бий.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Өвөр Монголын санхүү эдийн засаг, эдийн засгийн удирдлагын боловсон хүчинг бэлтгэх чухал суурин, эдийн засгийн менежментийн ахлах мэргэжилтэн, техникийн ажилтан, боловсон хүчний менежмент, сургалтын бааз, үндэсний цөөнхийн монгол, хятад хэлний санхүү эдийн засгийн боловсон хүчинг бэлтгэх сургалтын гол бааз юм. Тус сургууль нь олон улсын хамтын ажиллагааны "2 + 2" сургалтын горимыг баталгаажуулан, гадаадын их, дээд сургуультай хамтран ажиллаж байгаа юм.

Улсын буюу Өвөр Монголын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тал дээр чухал үүрэг хүлээж, ойрын таван жилийн хугацаанд улсын зэрэглэлийн төсөл 68, мужийн зэрэглэлийн төсөл 280 хэрэгжүүлсэн бөгөөд тусгай эрдэм шинжилгээний бүтээл 441-ийг бүтээсэн байна. Өвөр Монголын гүн ухаан нийгмийн шинжлэх ухааны шилдэг үр бүтээлийн засгийн газрын шагнал 202 гардаж авсан бол үүнээс тэргүүний шагнал 5, хоёрдугаар зэрэглэлийн шагнал 52 тус тус хүртсэн байна.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь “Дундад, Орос, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа болон тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах тухай” судалгааны төв байгуулжээ. Энэ нь сургуулийн онцлог, хичээл төрлийн давуу талыг үндэслэн байгуулсан төв болно. Уг төв нь шинжлэх ухааны салбарын судалгаа, хичээл төрлийн бүтээн байгуулалт, мэргэжилтэн бэлтгэхийг нэгэн цогц болгож, Дундад, Монгол, Оросын хамтын ажиллагаа тал нутгийн торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулах тавцан ба хүн хүчийг хүмүүжүүлэх суурин газар болно.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд “Үндэстний цөөнхийн дээд зэрэглэлийн санхүү эдийн засгийн сурган хүмүүжлийг хөгжүүлэх судалгааны төв” зэрэг улсын зэрэглэлийн судалгааны газар, ”Өвөр Монголын аж үйлдвэрийн хөгжлийн судалгааны газар”, “Өвөр Монголын дунд, жижиг аж ахуйг хөгжүүлэх судалгааны газар”, “Өвөр Монголын соёлын судалгааны төв” зэрэг Өвөр Монголын Өөртөө Засах Орны зэрэглэлийн судалгааны газруудтай бөгөөд ӨЗО-ны зэрэглэлийн эрдэм шинжилгээний шинийг санаачлах баг бүрэлдэхүүнтэй.

Хүн хүчийг бэлтгэх тал дээр уг сургууль нь ёс суртахуунаар хүн хүмүүжүүлэх дүрмийг хүндэтгэж, сурган хүмүүжлийн болон мэргэжилтэн бэлтгэх тал дээр илүү дэвшилттэй болж байна. Одоогоор Хятад улсын хэмжээнд 25 муж орон, харьяат хотын хэмжээнд оюутан элсүүлэх хэмжээ 100 хувьд хүрч байна. Сургууль байгуулагдсан 50 жилийн хугацаанд олон чиглэлийн мэргэжилтэн 100 мянга гаруйг бэлтгэн гаргаж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг нийгмийн хөгжил, хил нутгийн аюулгүй байдал, үндэстний нэгдэлд хүчин зүтгэл гаргаж байгаа ажээ.

Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь хөгжлийн түүхэн шинэ шатандаа ороод байна. Түүнчлэн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, онцлогийг товойлгон, бүс нутгийн болон үндэстний онцлог бүхий дээд түвшинтэй Санхүү Эдийн Засгийн Сургуулийг бүтээн байгуулж, Өвөр Монголын “8337” хөгжлийн арга бодлогыг хэрэгжүүлж, үзэсгэлэнт сайхан умард орныг байгуулах, Хятад улсын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд хүн хүчний дэмжлэг үзүүлэх болно.

 

Зохиогч: Ц.Урантунгалаг, Улаанаа
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл