solongonews
“Чингис хааны сурвалж бичиг”-ийн музей Шилийнгол аймагт байгуулагдлаа
2016-07-04 15:40
“Чингис хааны сурвалж бичиг”-ийн музей Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн коллеж дээр саяхан нээлтээ хийлээ.

      Балжинням гэргийн хамт 30 жилийн турш 40 гаруй улс орноор явж, холбогдох материалыг цуглуулсны эцэст 2013 онд “Чингис хааны сурвалж бичиг”-ийн музейг байгуулсан болно. 2016 оны 6 дугаар сард уг музейг Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн коллежид албан ёсоор хүлээлгэн өгчэ
        Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн коллежийн орлогч захирал Намжилцэрэн хэлэхдээ: - “Чингис хааны сурвалж бичиг” музейг үүсгэн байгуулсан нь Чингис хаан болон Монголын түүх соёл хөгжлийг улам гүнзгий судлахад чухал ач холбогдолтой юм. Дэлхийн бүхий л газарт түгсэн Чингис хааны уран зохиолыг хураан цуглуулах, ангилах, Чингис хааны соёлын үлдэгдлийг судлахад бүрэн эх сурвалж болно гэжээ.

Найруулагч: Aрвинтал
Эх сурвалж : http://www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл