Хөвөөт шар хошууны Баянтал суурингийн Овоон-гол багийн малчин Цэнгэл 8 дугаар сарын 30 - ний өдөр 46 хургаа нэг тус бүрийн дунджаар 600 юаниар зарсан байна. Үүнээс өмнө Цэнгэл мөн 35 төлгөө нэг бүрийг нь 1200 юаниар зарсан байна. Ингэж тооцвол тэр нийт 81 хонь, хурганаасаа 70 мянга гаруй юань олсон байна.
Малын үнэ, ханш хямд байгаа энэ үед малчин Цэнгэлийн хурга яагаад 600 юань хүрсэн юм бол?
Цэнгэл бэлчээрийн газар явцуу бодит байдалд үндэслэн хонины тоог багасган шилдэг үүлдрийн цахар хонь малжих загварыг хэрэгжүүлсэн юм.Тэднийхний малжиж байгаа 300 гаруй үүлдэр сайжруулсан хонь хурга нь мах сайтай байдаг учир зах зээлийн хэрэгцээг ханган өндөр үнэд хүч чадсан байна.
Цэнгэл:
- “Одоогоор бас 100 гаруй хонь хурга зархаар төлөвлөөд байгаа бөгөөд ондруулах эх мал 100 гаруй. Ингэснээр бэлчээрийн газрыг хэмнэн өвс бордооны зардал ч бага болно. Энэ жил өвс бордооны үнэ ханш өндөр учраас хонь хургаа өмнөх жилүүдээс илүү олоныг зарлаа.
Цэнгэл шилдэг үүлдрийн цахар хонь өсгөн үржүүлэх загварыг хэрэгжүүлснээр цөөн малаасаа сайн ашиг олж чадсан төдийгүй бэлчээрийн газраа хамгаалсан юм.
