solongonews
Зөвшөөрөлгүй бэлчээрийн газарт машинтай ороход хуулийн хариуцлага тооцно
2016-04-21 11:05
Зөвшөөрөлгүй бэлчээрийн газарт машинтай ороход хуулийн хариуцлага тооцно

Өвөр Монголын Өөртөө Засах Орны ХII сонгуулийн ATИX–ын Байнгын хорооны XXI хурлаар “Өвөр Монголын Өөртөө Засах Орны тал нутгийг хамгаалах үндсэн журам”-д засвар оруулсан байна.

Шинэ заалтын 16-д зааснаар гай гамшгаас аврах буюу малчдын шилжин суурьшихад хэрэглэх авто машинаас бусад авто машин замаасаа гарч бэлчээрийн газраар явах, өвс ургамал, бэлчээр сүйтгэхийг хориглоно.

34-р зүйлд зааснаар уг хуулийн 16-р заалтыг зөрчиж, гай гамшгаас аврах, малчдын шилжин суурьшихад хэрэглэх авто машинаас бусад авто машин замаасаа гарч бэлчээрийн газраар явах буюу геологийн хайгуул, шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор тухайн орон нутгийн малчдын зөвшөөрөлгүйгээр бэлчээрийн газарт явсан бол тухайн суурин болон шяний холбогдох албан байгууллагууд хориглон зогсоохыг шаардаж, дарагдсан өвс ургамлыг нөхөн сэргээхийг албадна гэж тогтоожээ.

Хэрвээ бэлчээрийн газрыг эвдсэн бол эвдэгдэж талхлагдахаас өмнөх 3 жилийн дундаж өртгийг 3-9 дахин бодож мөнгөн торгуул ногдуулна. Бэлчээрийн газрын өмчлөгч буюу хэрэглэгч хохирсон тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл