solongonews
“Хятадын газар хөдлөлтийн хөдөлгөөнт параметрийн бор зураг”-ийн дагуу ажиллах хэвлэл мэдээллийн бага хурал боллоо
2016-08-08 16:34
ӨМӨЗО-ны “Хятадын газар хөдлөлтийн хөдөлгөөнт параметрийн шинэ бор зураг”-ийн дагуу ажиллах хэвлэл мэдээллийн бага хурал боллоо.

Хятад улс шинээр тогтоосон “Хятадын газар хөдлөлтийн хөдөлгөөнт параметрийн шинэ бор зураг” (GB18306-20150)-ийн дагуу ажиллах хэвлэл мэдээллийн бага хурал 8 дугаар сарын 8 -ны өдрийн үдээс өмнө Хөххотод боллоо.

Энэхүү бор зургийг БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар болон БНХАУ-ын Стандартчилал хэмжил зүйн ерөнхий газраас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нийтэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлжээ. ӨМӨЗО нь “Хятадын газар хөдлөлтийн хөдөлгөөнт параметрийн шинэ бор зураг”-ийг ухуулан сурталчлах болон хэрэгжилтийн талаар том хэмжээний ажлыг эхлүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Хот төлөвлөлт, газар хөдлөлтийн эсрэг менежмент зэрэг холбогдол бүхий салбаруудын 19 байгууллага нэгжийн 80 гаруй хүнд тусгай сургалт зохион явуулсан байна.

Газар хөдлөлтөөс болж орон сууц, барилга инженерийн байгууламж эвдэрч нурах асуудал нь хүн амын эрсдэл ба эдийн засгийн хохирлын хүнд хэцүү байдлыг бий болгох хамгийн гол шалгаан болдог. Иймээс газар хөдлөлтийн гамшгийн аюулыг буруулах хамгийн сайн арга бол орон сууц, барилгын газар хөдлөлтөөс болж нурах аюулыг буруулах ажлыг сайн хийх явдал юм. Энэ ажлыг ажил хэрэг болгоход газар хөдлөлтийн тодорхой бүсийн бор зургаар стандарт болгон ажиллахыг шаардсан байна. “Хятадын газар хөдлөлтийн хөдөлгөөнт параметрийн шинэ бор зураг” нь Хятад улсын 5 дахь зураг бөгөөд бор зураг дахь параметр тодорхойлолт нь шинжлэх ухааны үндэслэлтэй болж, Хятадын одоогийн эдийн засаг болон нийгмийн хөгжилд зохицож чадсан байна. Бор зургийг нийтлэн хэрэгжүүлсэн нь Хятад улсын газар хөдлөлтөөс үүдсэн гамшгийн эсрэг ажил болон газар хөдлөлтийн аюулгүй байдлын шинэ шаардлагад чухал ач холбогдолтой аж.     

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл