8 дугаар сарын 7-ны өдөр Төвдийн Өдрийн Сонины Хорооны орлогч дарга Авансэрэн, найруулах хэлтсийн эрхлэгч Сэрэнчюньпэй, хятад хэлний найруулах хэлтсийн эрхлэгч Даваасэрэн нар Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд айлчлав. Мэдээ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны хөгжлийг ахиулах, мэдээ мэдээллийн агуулга, мэргэжил чадвар, хөгжил дэвшил, боловсон хүчний талд үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор энэ удаагийн айлчлалын гол зорилго оршиж байна.
Төлөөлөгчид Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын Амьдрал гарагийн сонин, Дундад улсын Монгол хэлний сонин мэдээний сайт, Өвөр Монголын Монгол сонин сайтын холбооны студитэй танилцаж, Өвөр Монголын Өдрийн Сонины дарга удирдлагууд болон мэргэжил нэгтнүүдтэй дугуй ширээний уулзалт хийв. Уулзалтаар найруулгын арга техник, шинэ мэдээллийн хэрэгслийн хөгжил дэвшил, төслийн хэрэгжилтийн талаар танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
