Энэ нь Хөх хотын монгол үндэстний бараа таваарын тархай бутархай, жижиглэн худалдаж байсан байдлыг өөрчилсөн бөгөөд, Монгол бараа таваарын зах зээлийн шинэ байдлыг бий болгож, арилжаа худалдааны цараа хүрээгээ тэлэхэд хувь нэмэр оруулж чадсан байна.
Монгол хот нь үндэстний онцлогт бараа таваар болон цэвэр нутгийн гаралтай бүтээгдэхүүн худалдаалах бөгөөд шим тэжээлт, цэвэр монгол хүнсийг шууд хүргэх буюу уламжлалт арга маягаар шинэ соргог зүйлсийг худалдахын зэрэгцээ Монгол дээл, засал зэмсэг, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг улсын дотоод гадаадын 1000 гаруй төрөл зүйлийн бүтээгдэхүүнийг худалдаанд оруулах болно. Үүнээс гадна, Монгол идээ ундааны лангуу , соёл урлагийн солилцооны лангууг зохицуулан, мах, цагаан идээ, арьсан эдлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний, өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг худалдаанд гаргасан байна.
Монгол хот— монгол барааны онлайн тавцан бол одоог болтол хамгийн том Монгол Хятад хоёр хэлийн C2C хэлбэрээр гол болгосон цорын ганц жижиглэн худалдаалах тавцан мөн болох аж. Уг тавцанд улсын дотоод гадаадын хэдэн мянган бизнесийн хүмүүсийн хэдэн зуун мянган төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүнийг хамарч чадсан бөгөөд, хэрэглэгчид гэрээсээ гарахгүйгээр тал нутгийн үндэсний бараа худалдан авах боломжтой боллоо.
