2016 он “Арван гуравдугаар таван жил”-ийн төслийн эхний жил болно. Иймээс 2016 оны ӨМӨЗО-ны “5.1”-ний баярыг тэмдэглэх цуврал үйл ажиллагаа нь “Арван гуравдугаар таван жил”-ийн төсөлд холбогдуулан зохион байгуулахаар болсон байна.
ӨМӨЗО-ны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд дарга Эрдэнэбаяр хэлэхдээ: - Энэ жилийн Өвөр Монголын “Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх үйл ажиллагаа өнгөрсөн хэдэн жилүүдийг бодвол өвөрмөц байгаа нь тодорхой. Бид шинэлэг арга замаар хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэх талаар илүү анхаарал хандуулж байна. Дарга удирдлагууд аж ахуй, үйлдвэрээр айлчлан, шилдэг ажилчид болон техникийн ажилчидтай уулзалтын хурал зохион байгуулах бөгөөд техникийн ажилчдын ур чадварыг дээшлүүлж, Өвөр Монголын шинжлэх ухааны хөгжилд хэрэгтэй боловсон хүчийг бэлтгэнэ. Нөгөөтэйгүүр энэ удаагийн үйл ажиллагааг өргөн хүрээг хамрахаар зохион байгуулах болно. Үүнээс гадна хөдөлмөрийн баатар, шилдэг ажилчдын Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж байгаа хувь нэмрийг олон нийтэд сайн ойлгуулах явдал болно гэв.
ӨМӨЗО-ны “Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх цуврал үйл ажиллагаа нь 4 гол агуулгатай зохион байгуулагдах болно.
1. ӨМӨЗО-ны “Хөдөлмөрчдийн баяр”-ыг тэмдэглэх хурал болон эв нэгдэлтэй хөдөлмөрийн харилцааг бий болгох хурал 4 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш 3 цагт хуралдана.
2. 2016 оны Өвөр Монголын ажилчдын ажлын ур чадварын тэмцээний нээлтийн ёслолыг 4 дүгээр сарын 24-ний өдрийн үдээс хойш 3 цагт хийнэ.
3. Ажилтан, ажилчдын яруу найргийн уран уншлагын уралдаан тэмцээн 4 дүгээр сарын 24-ний өдрийн үдшийн 8 цагт Өвөр Монголын Үндэстний театрт болно.
4. "Хүсэл биелүүлэх-Хөдөлмөрчин ажилчдын нэрийн өмнөөс" ном хэвлэлийн уулзалт форумыг 4 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс өмнө 9 цагт зохион байгуулах болно.
