Манжуур хот бол зуугаад жилийн түүхтэй эх хуурайн тээврийн хамгийн том хилийн хот бөгөөд хүмүүст “Зүүн Азийн цонх” хэмээн нэрийдэгдсээр ирсэн билээ. Манжуур хот нь Орос улстай хиллэдэг газар зүйн давуу тал нь Орос иргэдийн худалдаа наймаа, аялал жуулчлал эрхлэх байнгын зорчих газар болсон ба зарим нь бүр энэ хотод ажиллаж амьдрах болсон юм.
27 настай Анна Оросын Эрхүү хотод төрсөн хятад орос холимог цустан. Түүний ээж нь хятадын иргэд, аав нь орос хүн. Тэрээр 6 жилийн өмнө анх удаа Хятадад суралцах зорилгоор Бээжин Их Сургуульд суралцаж амжилттай дүүргэсэн бол одоо Манжуур хотын нэгэн соёлын компанийн орлогч захирлаар ажиллаад 2 жилийн нүүрийг үзэж байна.
Ярилцлагын үеэр
Оростой хиллэж байгаа Хятадын хилийн хот-Манжуурт Орос маягийн барилга маш олон байдаг. Энэ хотын худалдаа дэлгүүрийн хаяг нь ч оросоор бичсэн бөгөөд орос хэл мэддэг хүн маш олон. Тухайн нутгийн гадаад худалдааны холбогдох байгууллагын бүртгэснээр, Манжуур хотод Оросын цар хүрээ ихтэй дунд оврын аж ахуйн нэгж 30-аад байдаг. Тэрээр энэ хотод ажиллаж амьдрахдаа харь гүрэнд байгаа гэж огт бодож байгаагүй гэнэ.
Энэ компанид ажилласан хоёр жилийн хугацаанд компанийн ТУЗ-ийн дарга Лао Хунхай зэрэг хүмүүстэй “Оросын үндэсний циркийн баг”-ийн Манжуур хот дахь анхны аялан тоглолтыг зохион байгуулснаас эхлээд одоог хүртэл нийт 112 удаа тоглолт зохиосон ба энэхүү тоглолтын арга барилыг Хятадын Саньяа хот хүртэл хэрэгжүүлсэн байна.
Циркийн тоглолт нь Оросын тоглолтын түүхэнд олон жилийн түүхтэй. Бүр XVIII зуунаас эхэлжээ. 1880 онд байгуулагдсан “Оросын үндэсний циркийн баг”-ийн Манжуур дахь байнгын тоглолт нь Манжуурын нэгэн нэрийн хуудас болов.
- Ямар нэгэн талаас бодож үзэхэд энэ бол нэг ёсны хувь барилдлага юм. Бага байхад нутагтаа аймшигтай, инээдэмтэй бас сонирхолтой орос циркийн тоглолтыг байнга үздэг байсан минь ой санаанд гүн суужээ.
Анна тухайн үед Бээжин Их Сургуулиа дүүргээд ирээдүйгээ төлөвлөх үед Манжуур хотыг анхны сонголт болгов. Сэтгэл санааны хувьд ч тэр, газар зүйн байршлын хувьд ч тэр бүр өөрийн нутагтай нь ойрхон байгаад гол шалтгаан байлаа. Анна сэргэлэн, асуудлыг бие даан шийддэг болохоор Хятад, Оросын соёлд өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой, ажилдаа шуурхайгаараа хүмүүст гүн гүнзгий танигдсан нэгэн билээ. Тэрээр 2014 оноос одоог хүртэл “Оросын үндэсний циркийн баг”-ийг Манжуур хотод авчирж тоглуулахад холбоо барих ажлыг голлон хариуцан гүйцэтгэдэг. Оросын тоглогч, циркийн амьтан, багаж хэрэгслүүдийн хил нэвтрэх бичиг баримтыг хөөцөлдөх гэж хэдэн хоног нойр хоолгүй явсан өдөр хоногууд түүнд огт мартагддаггүй.
Энэ төрлийн бичиг баримтыг хөөцөлдөхөд олон бэрхшээл тулгарсан. Тэгсэн хэдий ч Хятадын үзэгчдэд “Орос үндэстний цирк”-ийн жинхэнэ тоглолтыг сонирхуулна гэж бодохоор миний хийсэн бүх зүйл үнэ цэнэтэй болдог.
Тэрээр циркийн багийн тоглогчидтой хамт Манжуурыг зорин ирж, товлосон цагт тоглолтоо хийхэд баярлаж догдолсон нулимс нь өөрийн эрхгүй урсана. Манжуурт зохиогдох тоглолтыг үзэх гэж Хятадын олон газраас хуран цуглардаг үзэгчдийн дотор хүүхэд багачууд ч олон байдаг. Тоглолтын хугацаанд Ань На нүүр хувиргалттай циркийн хошин шогийн тоглогчдын шаргуу хөдөлмөрийг биеэрээ мэдэрдэг.
Хятад үсэг бичиж сурна
Нүүрээ хувиргасан эвгүй дүр төрхтэй тоглолт үзэгчдэд төдийлөн таалагдахгүй үе гарсан хэдий ч тоглогчид тайзан дээр баяр хөөртэй дүр төрх гаргахыг хичээдэг. Энэ байдлыг хүн бүхэн хийж чаддаггүй. Энэ нь циркийн хошин шогийн тоглогчдын бусдаас ялгагдах өвөрмөц авьяас юм. Мөн “Оросын циркийн баг”-ийн тоглолтыг Манжуур, Саньяа хот төдийгүй, Хятадын дотор газруудаар тоглох талаар хичээх болно гэж Анна хүсэл мөрөөдлийнхөө тухай ярив.
Хятадад 6 жил амьдрахдаа Анна Хятад соёлыг яахын аргагүй сонирхож эхэлжээ. “Гурван улсын түүх”-ийг Анна судлан эхэлжээ. Одоо И Жүнтяний бичсэн “Гурван улсыг сонирхохуй” гэх номыг амтархан уншиж байна.
Анна
