Манжуур нислэгийн шугамаа нэмэв
2015-12-23 15:19
”Абадан-Манжуур” чиглэлийн нислэгийн шугамыг шинээр нэмсэн байна.
Өвөр Монголын Манжуурын Хяналт шалгалт, хорио цээрийн газрын нисэх буудлын хэрэг эрхлэх газраас энэ сарын 10-ны өдөр мэдээлснээр, Хятадын эх газрын хамгийн том гарц болох Манжуур боомт Хятад, Орос хоёр орны ард иргэдийн аялан зорчих эрэлт хэрэгцээг хангахын тулд хилийн нутгийн аялал жуулчлалын зах зээлийг өргөтгөж, Орос руу хийдэг нислэгийн шугамдаа төлөвлөлт хийж, "Абадан-Манжуур" чиглэлийн нислэгийн шугамыг шинээр нэмсэн байна.
Хятад, Орос хоёр орны иргэдийн харилцааг улам нягт болгохын тулд "Абакан-Манжуур" чиглэлээс гадна, Манжуурын нисэх буудал "Иркутск-Манжуур" чиглэлийн нислэгийн шугамыг нэмж ажиллуулав.
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
