Хятад, Монголын гэрэл зурагчдын хамтарсан сурвалжилгын арга хэмжээний нээлтийн ёслол 6 дугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнө Хөххотын Үйлс зочид буудалд боллоо.
Уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын гэрэл зурагчдын холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж байгаа болно.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, фотосэтгүүлч Ц.Батбаатар тэргүүтэй Монгол Улсын гэрэл зурагчдын багийн 10 гишүүн бүрэлдэхүүн болон ӨМӨЗО-ны гэрэл зурагчдын эвлэлийн дарга Жан Гэньчюань тэргүүтэй 6 гэрэл зурагчид энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаа юм. Гэрэл зурагчид хоёр баг хуваагдан ажиллах бөгөөд Өвөр Монголын зүүн бүс нутаг Хөлөнбуйр, Хянган аймаг болон баруун бүс нутаг Хөххот, Бугат, Ордос зэрэг аймаг хотоор аялах юм байна.
Хятад, Монголын гэрэл зурагчдын хамтарсан сурвалжилгын арга хэмжээ 6 дугаар сарын 23-26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

