solongonews
Мал хариулах нисгэгчгүй аппарат
2015-08-07 17:18
Нисгэгчгүй аппартаар малаа хариулах боломжтой болжээ.

Дундад улс-Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний Ⅲ яармагийн “интернет +” хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайд байрласан нисгэгчгүй аппарат олны анхаарлыг татаж чаджээ. Энэ аппарат нь хиймэл дагуулаар мал маллах системийн нэг хэсэг юм.

Ордос хотын Хангинь хошууны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооны ажилтны танилцуулснаар энэхүү систем нь Дундад улсын бие даан судлан хийсэн Бэй Дүүшин хиймэл дагуулын навигаци болон байрлуулагчийн технологи дээр суурилсан мал маллах систем болно. Нисгэгчгүй аппарат дээр малынхаа байршлыг олох байрлуулагчийг угсарч, аппаратаар малаа хариулах боломжтой аж. Малчид хэчнээн хол байсан ч гар утсан дэрээ өөрийн адуу малынхаа хаагуур явж байгааг олж мэдэж болно.  

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл