solongonews
Хөл бөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдэд зориулсан анхны сургалтын төв байгуулагдав
2016-04-22 17:09
Өвөр Монголын хөл бөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдэд зориулсан анхны сургалтын төв Бугат хотод байгуулагджээ.

Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэгээс мэдээлснээр, Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэгийн дасгалжуулагч шүүгчдийн сургалтын суурин Өвөр Монголын Шинжлэх ухаан техникийн их сургуульд байгуулагдав. Энэ нь Өвөр Монголын  хөл бөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдэд зориулсан анхны сургалтын төв болно.

Өвөр Монголын хэмжээнд хөл бөмбөгийн дасгалжуулагч, шүүгчдэд зориулсан анхны сургалтын төвийг сургуулийн хүрээнд байгуулсан нь сургуулийн хөл бөмбөгийн мэргэжлийн давуу талд суурилж, Өвөр Монголд олон арван хөл бөмбөгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилготой аж.  

2016 оны Хятад улсын II зэрэглэлийн хөл бөмбөгийн шүүгчийн баг нээгдэж, Хөххот,  Бугат, Үхай, Ордос, Баяннуур, Алшаа болон Улаанцав зэрэг аймаг хотын 50 гаруй хүн тус сургалтад оролцжээ. Энэ онд Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэгээс Хятад улсын II зэрэглэлийн шүүгчийн дасгал сургуулилтыг 7 удаа, I зэрэглэлийн шүүгчийн дасгал сургуулилтыг 2 удаа, D зэрэглэлийн дасгалжуулагчийн дасгал сургуулилтыг  29 удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл