solongonews
Цагаагч гүүний цэгээ захад шуугина
2016-07-05 11:53
Баруун үзэмчин хошууны төв Балгаргол балгасны өмнө байгаа цагаагч гүүний цэгээ гаргах газарт Соёлбаатарынхан гэдэг айл цагаагч гүү сааж цэгээ борлуулж байдаг .

    
    2012 онд баруун үзэмчин хошуу тусгай цагаагч гүүний цэгээ гаргах газар гаргахад Хоолтынгол балгасны Баянхошуу гацааны малчин Соёлбаатар энд ирж цэгээ гаргаж эхэлсэн юм .“Хамаг анхны жил долоон цагаагч гүү барьж саасан .Тэр үед цэгээний борлуулага тийм сайн биш байж , цэгээ голдуу монгол эмнэлгийн хороонд худалддаг байсан .Ойрын жилээс эхлээд цэгээний борлуулага их сайн болсноос жилд саах гүү ч олон болж одоохондоо 27 гүү сааж байна .7 сарын дундаж болбол бас нэг хэсэг гүү нэмж саана ” гэж Соёлбаатар манд ярилаа .Анх эхлэх үед цэгээний борлуулага тийм сайн биш байсан ч Соёлбаатар бүсгүйтэйгээ хоёул гүү саахаа үргэлжлэн баримталж ирснээс одоо болоход цэгээгээ хошуундаа борлуулж байхаас гадна Бээжин , Хөххот , Баарин , Улгай зэрэг газарт хүртэл борлуулж , жилийн цэгээ борлуулсан орлого нь 100 мянган юаньд хүрч байна .“ Анх эхлэх үед цөөвөр хэдэн гүү сааж байснаас орлого тийм их биш , жилдээ 20 мянган юаний орлого олдог байсан .Одоо цэгээний борлуулага сайжирч , өдөрт тэгшитгээд 50 гаруй кг цэгээ борлуулах болсноос цэгээ  борлуулсан орлого 100 мянган юаньд хүрэв .Энэ чинь бага бус орлого шүү  гэж Соёлбаатар баяртай ярина .Тэднийх жил бүрийн 6 дугаар сарын 10-аас 8 дугаар сарын 25 болтол цэгээ борлуулдаг болохоор далаад хоногт 100 мянган юаний орлого олж байна гэсэн үг . Гүү сааж цэгээ гаргахад хөдөлмөр ба зориг их ордог болохоор олонх хүмүүс энэхүү ажлыг хийхээс их халширдаг .Гэвч Соёлбаатар бүсгүйтэйгээ хоёул цэгээ гаргаж орлогоо нэмэгдүүлэх үүднээс ажил хүнд , яршигтай хэмээн үзсэнгүй харин жил дараалан гүү саахаа баримталдаг бөгөөд жилд саах тоог нэмэгдүүлсээр орлого нь жилээсээ жил нэмэгджээ .“ Анх гүү барьж саах үед нэг гүүнээс өдөрт 1-1.5 орчим кг саам гардаг байсан .Одоо сааж сургаснаас өдөрт гурав удаа саахад 5 кг саам гарах болсон .Зоригтой хийж оролдвол ашиг орлого ч аяндаа нэмэгдэнэ ” гэж Соёлбаатар ярилаа .
“Цагаагч гүүний цэгээ гаргаж байна ” гэдэг сургаар тэднийд ирж цэгээ худалдан авах хүмүүн олон болсон бөгөөд зарим гаднын хүмүүс урьдаж ирэн үзчихээд дараа нь утас ирүүлж цэгээ захиалдаг .Гаднын хүмүүсийн захиалсан цэгээг аянчдын машин буюу түрээсэн машинаар өгч явуулдаг .Соёлбаатар бүсгүйтэйгээ хоёул ингэж цэг борлуулах газар гаргахдаа хэзээд үнэнч итгэмжтэй байхыг баримталж ирснээс арилжаа наймаа нь жилээсээ жил сайжирч байна .
“Хошуунаас цагаагч гүүний цэгээ гаргах тусгай нутаг гаргаж өгсөн нь бидэнд адуунаасаа ашиг орлого үүдэх шинэ нэгэн замыг нээж өгсөн .Бид энд ирж нэг талаар цэгээ борлуулж орлого үүдчихнэ. Адуугаа энд авчирсан болохоор нутаг бэлчээр түрээслэх мөнгөө ч гамнана шүү .Энэ чинь мөн орлого олж байхтай адилхан ” гэж Соёлбаатар нарийн данс бодож сууна .
Адуунд хайртай , моринд бахтай малчин Соёлбаатар адуугаа өсгөж явахдаа гүү сааж цэгээ гаргах замаар замнаснаас ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан байна ./Шилийн голын өдрийн сонин /
 

Зохиогч: Хад
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл