solongonews
 Хөлөнбуйр хотын рапс цэцгийн аялал жуулчлалын наадам
2015-07-20 16:33
7 дугаар сарын 19-ний өдөр Хөлөнбуйр хотын рапс цэцгийн аялал жуулчлалын наадам Якши-д нээлтээ хийв.

Энэ удаагийн наадам нь Якши-д явагдаж, цэцгийн хорхойтнууд хүрэлцэн ирсэн байна.

Якши хот Хөлөнбуйрын тал нутаг болон Их Хянган давааны хооронд байрласнаас рапс цэцгийн гол ургалтын газар болжээ. Жил бүрийн 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд рапс цэцгийн бүрэн цэцэглэх хугацаа юм. Энэ үед рапс цэцэг тал дүүрэн цэцэглэн, хөх тэнгэр, цагаан үүл, ногоон талтай хослон хүн бүхний сэтгэлийг татам сайхан үзэмжтэй.

Энэ удаагийн наадмаар дамжуулан Хөлөнбуйр хот өөрийн давуу талаа ашиглан Их Хянган давааны ойролцоох аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорилт болгосон байна.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл