solongonews
Биет бус соёлын өвийн анхны үзэсгэлэн боллоо
2016-08-10 22:00
Өвөр Монголын Ордос хотын биет бус соёлын өвийн анхны үзэсгэлэн нээлтээ хийлээ.

        Ордос хотын биет бус соёлын өвийн анхны үзэсгэлэн 8 дугаар сарын 8-ны өдөр Ордос хотын Улаанмөрөн нуурын хөвөөнд нээлтээ хийлээ. Мөн үеэр Улаанмөрөний чулуун агуй дахь Ордсын биет бус соёлын өвийн үзэсгэлэнгийн ордон албан ёсоор ашиглалтад оржээ.

Энэхүү үзэсгэлэнг үндэстний гайхамшигт эрдэнийг амьдралд хэрэглэх, ашиглах гол сэдвийн дор зохиогдож, Ордос хотын Соёл хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо, Ордос хотын Хияа багш шинэ дүүргийн зөвлөл хамтран зохион байгуулжээ.

Үзэсгэлэнгийн гол талбайг Улаанмөрөн нуурын 3, 5 дугаар агуйд гаргаж, Ордос музей болон Ордос хүрэл зэвсгийн музейд бусад талбайг гарган, худалдах зарах, ардын дууны тэмцээн, судалгааны хурал зэрэг таван төрөлд  24 арга хэмжээг 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Нээлтийн ёслолын үеэр Ордос ардын богино дууны улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөгч Халзан, Ордос хувцас чимэглэлийн улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөгч Цэцэнбалам, Ордос-Монгол-Хятад богино дууны улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвлөгч Чи Фүлин зэрэг Ордос хотын биет бус соёлын өвийн өвлөгчид хүрэлцэн ирж, Ордос ардын богино дуу, Монгол, Хятад гүр дуу, савхан бүжиг, аяган бүжиг, хундаган бүжгийн үзүүлбэрээ сонирхуулсан төдийгүй Ордос хайчилмал, морины эдлэл хэрэглэл, Ордос хувцас чимэглэлийг танилцуулсан байна.

Зохиогч: Болорцэцэг
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл