solongonews
Өвөр Монголын өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны хэмжээ нэмэгджээ
2016-10-27 17:02
Өвөр Монголын өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны хэмжээ 9.6 хувиар нэмэгдсэн байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Мэдээллийн алба 10 дугаар сарын 26-ны өдөр бизнесийн үйл ажиллагааны 2016 оны эхний гурван улирлын ерөнхий байдлын хэвлэл мэдээллийн бага хурлыг зохион байгуулж, Өвөр Монголын эхний гурван улирлын бизнес болон боомтын ажил байдлын тухай танилцуулсан байна.

Дотоод худалдааны эргэлтийн талаар 1-9 дүгээр сар болтол Өвөр Монголын өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт хэмжээ 472.6 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.6 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, хот суурингийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт хэмжээ 427.22 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 9.6 хувиар нэмэгдсэн аж. Хөдөө орон нутгийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт хэмжээ 45.38 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.7 хувь нэмэгдсэн байна.

1-9 дүгээр сарын Өвөр Монголын Гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 8.533 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.7 хувиар буурсан байна. Бөөний бараа бүтээгдэхүүний импортын үнэ буурсан нь Өвөр Монголын импортын хэмжээнд нөлөөлж буй гол хүчин зүйл болно. Олон улсын эдийн засгийн хөгжил муугаас олон улсын зах зээлийн борлуулалт муудсан нь Өвөр Монголын уламжлалт экспортын салбарт нөлөөлсөн байна. Үүнээс гадна аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын үнэ их уналтад учирснаас Өвөр Монголын экспортын өсөлтөд нөлөөлсөн байна.    

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл