solongonews
Монгол профессор Нарангэрэл Эрээн хотод ажиллав
2016-07-05 15:54
Багш сурагчид сүүн бүтээгдэхүүн хийв.

        2016 оны 6 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Эрээн хотын Замч Олон улсын боловсролын газар болон Өвөр Монголын Рү Зиюань хөдөө аж ахуйн технологийн ХХК хамтран Тянь Ли олон улсын буудалд "Өв соёлоо уламжлан хөгжүүлж, хөгжлийн боломжийг идэвхжүүлэх" сэдэвт Эрээн хотын анх удаагийн малчин, хот орсон ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулан, сүү сүүн бүтээгдэхүүн хийх шинэ техник мэргэжил арга туршлагыг танилцуулсан байна. Сургалт нь орон нутгийн соёлыг уламжлан хөгжүүлж, орон нутгийн онцлогт бүтээгдэхүүнээр суурь болгож, Эрээн хотын Хөдөө аж ахуй хөгжлийн байдалд үндэслэн, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжихэд шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэлийн арга, бизнес загварыг хангасан байна

        Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн сүү, сүүн бүтээгдэхүүний судалгааны профессор Нарангэрэл малчдад 5 өдрийн сургалт явуулав. Уг сургалтаар сүү сүүн бүтээгдэхүүн хийх шинэ технологи арга туршлагаас хуваалцав. Үүнд гол нь европ маягийн сүүн чихэр, тараг, бялуу, хайлмаг, хоормог хийхийг заажээ.

       Эрээн хотын малчин Зул энэхүү сургалтад хамрагджээ. Тэрээр хэлэхдээ: - Би энгийн нэг малчин хүн. Гэртээ зөвхөн аарц, хурууд хийж чадна. Энэ удаагийн сургалтад хамрагдаад Нарангэрэл багшаас сүү сүүн бүтээгдэхүүн хийх шинэ технологи, арга барилыг сурсан. Богинохон ч гэсэн таван өдрийн хугацаанд европ маягийн сүүн чихэр, тараг, бялуу, хайлмаг, хоормог хийхийг сурлаа. Эдгээр сүүн бүтээгдэхүүн маш амттай, органик. Одоо өөрөө цагаан идээний дэлгүүр нээхээр төлөвлөж байна гэв.

      Нарангэрэл профессор хэлэхдээ: - Анх удаагаа Хятад улсад ирж малчдад сүү сүүн бүтээгдэхүүн хийх шинэ технологи үйлдвэрлэлийн аргаас танилцууллаа. Таван хоногийн богинохон хугацаанд сүүн бүтээгдэхүүн хийх арга туршлагаасаа заалаа. Сургалтын дараа сүүн чихэр хийсэн, маш амттай болсон. Боломжтой бол дахин Эрээн хотод ирж малчдад олон олон шинэ технологийг танилцуулна гэв.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл