solongonews
Малчин Сүхбаатар араг исгэн оролгоо нэмэгдүүлж байна
2016-10-27 18:05
Малчин Сүхбаатар айраг исгэн оролгоо нэмэгдүүлж байна.

 

Сүхбаатар багаасаа адуунд хайртай. Тэрээр хоёр гүүгээ сааж, айраг исгэх ажлаа эхлүүлсэн нь сайхан хэрэг. Өнгөрсөн жилийн сүүлээр айраг боловсруулан 4000 юанийн орлого олсон нь түүний хувьд анхны амжилт байлаа. 1990 онд Сүхбаатарын хар адуу 200 хүрч 80-аад гүү саасан юм. Айраг исгэн килограмм бүрийг 8-аас 12 юаниар зарж жилийн орлого 300 мянган юань хүрсэн байна.

2000 онд Сүхбаатар Билгүүдэй сууринд нүүн орж, айраг исгэх ажлаа өргөтгөн хийх боллоо. 2003 онд тэрээр нутгийнхаа 7 малчин айлыг уриалан Авга хошууныхаа анхны адууны нийгэмлэг байгуулсан юм. Ингэснээр айраг зараад олсон жилийн орлого 100 мянган юань хүрсэн байна.

Авга хошууны Засгийн газрын санхүүжилтээр 2008 онд “Цагаан чулуутын цэгээний айл” жуулчны бааз нээсэн байна. Аялал жуулчлалын улирал болохоор Сүхбаатар бусад малчидын хамт айраг исгэн зараад 1 сая 200 мянган юанийн ашиг олсон байна.

Сүхбаатар айраг исгэх, савлах машинтай болж, нийгэмлэгээ өргөтгөн тэлснээр ойр хавийн хошуу, Шилийнхот, Хөххот, Бээжин, Шанхайд үйлчлүүлэгчидтэй болжээ. Одоо Сүхбаатар 666 га бэлчээрийн газартаа 70-аад үхэр маллан жилд 200 мянган юанийн орлого олж байна.

 

Зохиогч: Т.Эрдэнэбилэг
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл