solongonews
“Тал нутгийн соёлыг уншиж, Хятадын соёлтой танилцъя” гол сэдэвт номын үзэсгэлэн болж байна
2016-07-29 10:33
“Тал нутгийн соёлыг уншиж, Хятадын соёлтой танилцъя” гол сэдэвт Хятад улсын номын 26 дахь үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ны өдөр Бугат хотод нээлтээ хийлээ.

        Номын 26 дахь үзэсгэлэн Хятадын хэвлэл мэдээлэл, Радио Телевизийн товчоо, Хятадын хэвлэл мэдээллийн хүрээнийхэн хамтран зохион байгуулсан соёлын нэрт тэмдэг бөгөөд 1980 оноос хойш 36 жилийг туулан, хамгийн анхны ном бичгийн арилжааны үйл ажиллагаа хийгээд хэвлэгдсэн бүтээл хүртэл дэлгэн борлуулах, соёлын мэдээ мэдээллийн солилцоо, мэргэжлийг ярилцан судлах, олон нийтийн ном унших өдөр зэрэг иж бүрэн соёлын цуглаан болон хөгжжээ.

        Бугат хотын гол талбайг A,B,C хэмээн гурван хэсэг үзэсгэлэнгийн газар болгон хувааж, ерөнхий үзэсгэлэнгийн хэсэгт 2127 суудалтай байхаар зохицуулсан бөгөөд Хятадын бүхий л муж хот, төвийн шууд харьяа хэвлэл мэдээллийн нэгж зэрэг 41 төлөөлөгчийн баг хэвлэл мэдээллийн 860 нэгж үзэсгэлэнд оролцож байна. Хуралд 6000 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас Хятад улсын хэвлэл мэдээллийн нийт 50 мянга гаруй оролцож, нийт 100 мянга гаруй төрлийн хэвлэлийг дэлгэн үзүүлэх юм.

      Улаанцав хотын 10 мянган тагш дөрвөлжин метрийн ерөнхий талбайтай үзэсгэлэнгийн талбайн суудлыг урьдчилан төлөвлөсөн байна. Ү Хай хот дахь салбар үзэсгэлэнгийн талбайд нийт 619 суудалтай бөгөөд улсын дотоодын бүх төрлийн шилдэг ном бичиг, олон улсын нэртэй хүмүүсийн бичээс, соёлын бүтээлч бүтээгдэхүүн, бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ зэрэг олон содон бүтээлүүдийг дэлгэхээр бэлэн болжээ.

        Үүнээс гадна номын 26 дахь үзэсгэлэнгийн хугацаанд Хятад улсын соёлын эрдэмтэн Юй Чиуюй, алдарт түүхийн ухааны эрдэмтэн Яан Цөнхяныг багтаасан алдарт хүмүүс Бугат хотод морилон саатаж, тайламж хийх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, уншигчидтай ном унших, соёлын тухай сэтгэгдлээ хуваалцах юм.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл