\nхошуу - Хишигтэн
Хишигтэн хошуу ӨМӨЗО-ны Улаанхад хотын баруун хойд хэсэгт байрладаг. Бээжингээс 650 км зайтай, зам харилцаа сайтай, монгол үндэстэн голлон оршдог. Хятад үндэстний тоог давсан, Монгол, Хятад, Хотон, Манж, Жуан, Төвд, Түн, Солонгос, Дагуур, Эвенк зэрэг арван үндэстэн амьдарч байгаа бөгөөд нийт 256 мянган хүн амтай.
Хишигтэн хэмээх Чингис хааны шадар цэрэг
Хишигтэн гэдэг нь хариулах дэс дараа ээлжийг илэрхийлсэн ээлжийн цэрэг гэсэн утгатай үг. Угтаа энэ газарт Шан үндэстэн оршин амьдарч байсан, мөн Ляо гүрний үүсэн хөгжсөн нэгэн орон, Юань гүрний үед далай нуурын хөвөөнд зам барьж байсан аж. Монгол үндэстний алтан ургийнхны хонгирад овгийнхны зуслангийн газар байв. Энэхүү нутаг өвөрмөц газар зүйн байршил, гадаргын морфологи онцлог, өв зузаан түүх уламжлалтай, гайхамшигт байгалийн үзэмжээрээ олныг шагшуулдаг. хишигтэн нь Яаньшань уулс, Их хянганы нуруу, хулан шарга даагын цөлийн гурван гадаргын уулзварт байрладаг.

Өвөрмөц газар зүйн байршил, газрын гадаргын онцлог бүтэц нь байгалийн гайхалтай үзэмж, уул нурууд, ус гол, ой мод, нуур бүрд, түүхэн дурсгалт зүйлс, эртний туурь зэргийг бий болгож, боомтын гаднах “алтан гурвалжин”, “Өвөр Монгол төлөөлөл” буюу “Өвөр Монголын эрдэнийн орон” гэгддэг. Хишигтэний дэлхийн геопарк нь одоогийн байдлаар дэлхий дээрх цорын ганц засаг захиргааны газрыг нэрийдсэн дэлхийн геопарк юм. Мөн Өвөр Монгол дахь цорын ганц дэлхийн геопарк болно. Хишигтэн хошуу аялал жуулчлалын нөөц баялаг ихтэй, одоогийн байдлаар далай нуураар төв болгосон Гүнгэрийн тал нутгийн аялал жуулчлал, халуун рашаанаар төв болгосон рашаан сувилал, улаан бутангийн эртний дайны талбараар гол болгосон тал нутгийн экологийн аялал жуулчлал, Монь уулын боржин тогоон чулуун паркаар төв болгосон эртний гадаргын туурь, түүх соёлын аялал жуулчлал, Бяруу суурингаар төв болгосон Шармөрний аялал жуулчлалын таван бүс бий.

Дэлхийн геопаркаас бүрдсэн геологийн онцлог, говь цөл, далай нуур, хуан Ганлян үндэстний ойн парк болон олон улсын ангийн талбай, Гүнгэрийн тал, улаан бутангийн тал, Шар мөрөн, халуун рашаан, монгол үндэстний нүүдэл соёл зэрэг аялал жуулчлалын газруудтай. Мөн энэ нутагт дэлхийн нэг геопарк, үндэстний хоёр ойн парк, улсын зэрэглэлийн хоёр байгаль хамгааллын орон, улсын гол болох түүхэн дурсгалт зүйлийн хамгаалалтын хоёр нэгж бий. “The stone of history”- асгат хад нь дэлхийд ховор байдаг боржин тогоон чулуун гадаргын үзэмж, мөн улсын 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар болно гэж тэмдэглэсэн байдаг. Монь уулын боржин чулуу нь хишигтэн дэлхийн геопаркийн бас нэгэн боржин чулуун гадарга юм. Далан хар уулын өмнө хэсгийн хоёр талын тэгш талын боржин чулуун дээр их, бага 1000 гаруй боржин тогоон чулуу бий.
Тогоон чулуун дотор өвс мод ургаж, байгалийн гайхалтай үзэмжийг бүрдүүлсэн байна. “Өндөрлөгийн мэлмий” – Далай нуур нь Өвөр Монголын хоёр дахь том эх газрын нуур, “Мянган шувуудын жаргалын орон”, “Хятадын хун галуун нуур” зэрэг сайхан алдартай, улаан титэмт тогоруу зэрэг улс нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын найман зүйлийн шувуу байдаг. “Өсөж буй чулуужсан дүрс” – Баян - Овоо цөлийн гацуурын ой нь одоогийн байдлаар дэлхий дээр үлдээд байгаа цөлийн гацуурын ой “Биологийн генийн сан” гэгддэг. “Номин ногоон далай” – Гүнгэрийн тал болон улаан бутангийн талаар гол болгосон хишигтэний тал нутаг нь тэнгэр газрын дунд тэгш дэлгэсэн зураг мэт, жил дөрвөн улиралд үзэмж төгс хэвээр. “Шидэт рашаан” – халуун рашаан нь Хятадын А зэрэглэлийн халуун рашааны хоёрдугаар байранд жагсдаг Өвөр Монголын алдартай жуулчлалын бааз юм. “Толгод дээрх тал хээр” – Улаан бутангийн тал нь Хишигтэн хошууны өмнөд хэсэгт байрладаг. Бээжингээс хамгийн ойр, хамгийн үзэсгэлэнт тал нутаг, өвс нь соргог, ус нь тунгалаг, үзэмж төгс байдгаараа “усны эх, үүлэн нутаг, цэцгийн дэлхий, ойн далай” гэгддэг.

Сүүлийн жилүүдэд Хишигтэн хошуу аялал жуулчлалын салбарыг гол салбар болгон аялал жуулчлалын өвөрмөц стратегийг хөгжүүлэхийг баримтлан, дэлхийн геопарк, тал нутгийн экологийн болон үндэстний соёлын гурван том аялал жуулчлалын брэнд бий болгоно. Засгийн газар нь “Хятадын экологийн аялал жуулчлалын алдартай хошуу” байгуулахыг хөгжлийн үндэс болгодог. Тал нутгийн ойн үзэмж, монгол үндэстний зан заншил, түүх соёл, газар зүйн өвөрмөц онцлогоор гол болгосон олон талт аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож, аялал жуулчлалын хөгжлийг түргэтгэснээр үйлчилгээний салбарын гол хүчин зүйл болсон эдийн засгийн өсөлтийг шинээр нэмэгдүүлэн, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын том хошуу болоод байна. 2005 онд хятадын аялал жуулчлал, худалдааны холбоо, Дэлхийн Хятадын харьяат нарын аялал жуулчлалын хамтын ажиллагааны комисс хамтран “Хятадын аялал жуулчлалын гол бүс нутаг”-ийг тогтоосноор асгатын боржин чулуун ой улсын 4А зэрэглэлийн үзэсгэлэнт газраар сонгогджээ. Улаан бутан нь Төрийн Зөвлөлийн тогтоолоор улсын гол байгалийн үзэсгэлэнт газраар сонгогдсон бол Далай нуур нь ус ашиглалтын газрын тогтоолоор байгалийн үзэсгэлэнт орноор сонгогдсон байдаг.

Цаймэн зуслангийн салхин эрчим хүчний аялал жуулчлалын бүс улсын аялал жуулчлалын товчооны тогтоолоор Хятадын аж үйлдвэрийн аялал жуулчлалын үлгэр жишээ үзүүлэх орноор сонгогдсон. 2007 онд улсын Стандартын хороогоор “Хятадын стандартын аялал жуулчлалын үйлчилгээний стандарчилсан үлгэр жишээ үзүүлэх орон”-оор тогтоосон байна. Мөн 2009 онд улсын аялал жуулчлалын Товчоо “Хятадын аялал жуулчлалын хүчирхэг хошуугаар” өргөмжлөгджээ.
