ӨМОЗО-ны Ардын засгийн газраас зохион байгуулсан ӨМӨЗО-ны ган гачгийн байдлын талаар мэдээлэх хэвлэл мэдээллийн бага хурал 8 дугаар сарын 15-ны өдрийн үдээс өмнө Хөххотод боллоо.
Эл-нино үзэдлийн нөлөөнөөс болж энэ жилийн мал аж ахуйн орон хүнд ноцтой ган гачигт өртөж, Өвөр Монголын хэмжээнд 8 аймаг хотын 18 хошуу, шяний 27.3 сая га бэлчээр, 29.02 сая мал ган гачгийн гамшигт өртсөн байна. Урьдчилсан тооцоонд, Өвөр Монголын хэмжээнд ган гачгийн гамшигт өртсөн орон нутагт 8 тэрбум кг малын тэжээл дутагдалтай болж, үүнээс мал аж ахуйн орны малын тэжээл 4 тэрбум кг дутжээ. Ерөнхийдөө Хөдөө аж ахуйн орон хадлан өвсийг хадгалан, малын тэжээл хомстох асуудлаа шийдвэрлэж байсан бол энэ жил ган гачгаас болж, мал аж ахуйн өвлийн тэжээл хомстох асуудал тулгарч байна. Дараагийн байдалд ӨМӨЗО-оос мал нядлах ажил, өвс хадах ажил, малын тэжээлийг тээвэрлэх ба шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болжээ. Холбогдох байгууллага нэгжтэй хамтарч, зах зээлийн хяналтыг сайн хийж, мал аж ахуйн нөхвөрийн бодлогыг хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих хэрэгтэй гэжээ. Энэхүү хэдэн арга хэмжээ нь малын өвлийн тэжээл дутах, хомсдох асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байна.
