solongonews
Олон улсын хэмжээний монгол бөхийн тэмцээн Хөххотод болно
2016-09-20 16:21
2017 онд болох Олон улсын мэргэжлийн монгол бөхийн анхны холбоот барилдааны хэвлэл мэдээллийн бага хурал энэ сарын 20-ны өдрийн үдээс өмнө Хөхотод боллоо.

    

        Уг хуралд Өвөр Монголын спортын товчоо, Өвөр Монголын бөхийн нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгчид болон Зүүн Үзэмчин хошууны аварга Баярбаатар зэрэг бөхчүүдийн төлөөлөл оролцсон байна.

    Хурлыг зохион байгуулж байгаа Өвөр Монголын бөхийн нийгэмлэгийнхэн монгол бөхийн соёл, хөгжлийн хандлага болон олон улсын мэргэжлийн монгол бөхийн барилдааныг зохион байгуулж байгаа зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

     Анх удаагаа зохиогдож буй олон улсын хэмжээний монгол бөхийн барилдааны сонголт барилдааныг энэ оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, барилдаанд Хятад, Монгол, Япон, БНСУ, Казахстан зэрэг олон улсын бөхчүүд оролцох болно.

      Энэхүү барилдааны талаар Өвөр Монголын бөхийн нийгэмлэгийн захирал Хишигбат, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын төвийн дарга, профессор, доктор Чимэддорж нар танилцууллаа.          

 

Зохиогч: Хасмөчир
Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Талын дуу хоолой
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл