Хүмүүсийн сайн мэддэг уламжлалт борлуулалтын загвар нь олон холбоостой, цаг их бүрэлгэдэг, өндөр зардалтай, арга зам хөшүүн зэрэг сул талтай юм.
Гэтэл шинэ цахим худалдааны борлуулалтын загвар бол уян хатан, үнэн зөв, чөлөөтэй байдаг. Мөн хамгийн гол нь арга барил, орц нь харьцангуй бага байдаг. Уг загвар нь ажил үйлс эрхэлж байгаа залуучуудад таашаагдаж, Эрээн боомтын газар зүйн байршил, төрийн бодлогын дагуу тэд зоригтой ажил үйлс эрхлэн, чадвараа харуулж байна.
Ханагар өнгөрсөн жил Эрээн хотод Тамга цахим худалдааны ХХК ажиллуулсан юм. Энэ жилийн 7 дугаар сард уг компани Тамга нэртэй Хятад, Монгол хил дамнасан цахим худалдааны туршилтын дэлгүүрээ нээж, таваарын төрөл зүйлээ нэмэгдүүлэн, Хятад, Оросын хүнсний бараа бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээ, цүнх, хувцас зэрэг бараа импортлон, гадаадын гаалийн баталгаанаас шууд барааг тээвэрлэж оруулдаг болжээ. Хүмүүс цахим худалдааны сүлжээнээс шууд бараа худалдан авч болох бөгөөд 300 гаруй хавтгай дөрвөлжин метрийн Тамга хил дамнасан цахим худалдааны туршилтын дэлгүүрт хүрч, үндэстний онцлогтой арьсан цүнх, малгай, хувцас зэрэг таваарыг үзэж болох юм байна.
Тамга Хятад, Монголын хил дамнасан цахим худалдааны сүлжээгээ ажиллуулснаас хойш Монгол Улсын 80 гаруй дунд жижиг аж ахуйн нэгжүүдтэй борлуулалтын гэрээ байгуулсан ба Монгол Улсын шилдэг таваарыг Хятадад оруулан хүмүүст хүргэж, Монгол Улсын дунд жижиг аж ахуйн орлогын нэмэгдлийг ахиулсан байна. Одоог болтол Ханагарын Тамга Хятад, Монголын хил дамнасан цахим худалдааны сүлжээний нийт борлуулалт 600 мянган юаньд хүрснээр тэрээр маш урамтай ажиллаж байна. Ханагар өөрийн туршилтын дэлгүүрээ Шилийнхот, Сөнид зүүн хошуу, Сөнид баруун хошуу зэрэг газар орнуудаар нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сүлжээний дэлгүүрээ Тянмао, Дүнжин, Я-Машюнь зэрэг Хятад улсын дотоод гадаадын цахим худалдааны тавцанд өргөтгөн нээх аж.
Боомтын цахим худалдааны аж үйлдвэрийн хөгжлийг хурдасган, ажил үйлс эрхлэгчдэд өргөн хөгжлийн зай хангах зорилгоор Эрээн хот нь цахим худалдааны инкубаторын суурин газар байгуулан их сургууль дүүргэсэн оюутан, дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн өөрөө аж үйлс эрхлэхийг дэмжин тусалсан байна. Одоохон уг суурин газарт 20 гаруй аж ахуйн нэгж нүүн орж, бизнесийн ажлын талаар ажлаа байрлуулж байна.
Эрээн хотын засгийн газрын дэд дарга Чог :
-цахим худалдаа нь бизнесийн боломжийг хангасан ба Эрээн боомтын уламжлалт худалдааны борлуулалтын загвар ба үйлчилгээний загварын өөрчлөлтийг ахиулж, хүмүүсийн ажил үйлс эрхлэхэд урам хайрлаж, шинэ аж ахуйн хөгжлийн шинэ хөдөлгүүр болсон байна гэлээ.
