solongonews
Чингис хааны цагаан сүргийн их тайлга боллоо
2016-04-27 18:05
Чингис хааны цагаан сүргийн их тайлга боллоо.

2016 оны 4 дүгээр сарын 27-ны өглөөний 09 цагт улаан бичин жилийн хаврын улирлын Чингис хааны цагаан сүргийн их тайлга Чингисийн онгоны шүтээн ордны өмнө ёслол төгөлдөр боллоо.

Тайлгын үеэр бөөгийн шашны ёсоор ерэн есөн цагаагч гүүний сүүгээр ерэн есөн тэнгэрт цацал өргөн тахил тавив. Цагаан сүргийн тайлга нь дөрвөн цагийн тайлгын хамгийн том тайлга бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ удаагийн тайлгад Монгол Улс, Америк, Хонконг зэрэг улс орон болон Хятад улсын дөрвөн зүг найман зовхисоос 100 мянга гаруй сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн байна.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл