Шилийнхот-Эрээн чиглэлийн галт тэрэг ашиглалтад оржээ
2016-10-28 16:06
Шилийнхотоос Эрээн хот хүрэх К7927, К7928 ээлжийн аяны галт тэрэг 10 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орсон байна.
Энэхүү галт тэрэг нь Авга хошуу, Сөнид зүүн хошуугаар өнгөрч, нийт 375 км аялах ба 4 цаг 50 минут зарцуулан Эрээн хотод хүрэх юм байна. К7927 ээлжийн аяны галт тэрэг нь өдөр бүр өглөөний 7 цагт Шилийнхотоос мордож, 11 цаг 50 минутад Эрээн хотод хүрэх ба К7928 ээлжийн аяны галт тэрэг нь өдөр бүр 14 цаг 20 минутад Эрээн хотоос мордож, 18 цаг 58 минутад Шилийнхотод хүрнэ.
Зохиогч: Ван Лихуа, Чюньрань
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх
