
“Өвөр Монголын гэрийн тэжээмэл үүлдрийг судалсан эмхтгэл”-д “Үзэмчин адуу нь Хан улсаас Сүн улсын үе, даруй нийтийн он тооллоос өмнө 206 оноос нийтийн он тооллын 1279 оны хооронд Хятад улсын умард хилээр нутаглан сууж байсан Хүннү, Түрк, Татар зэрэг аймгийн шилдэг төрлийн адуу болно” гэж тэмдэглэжээ.
Үзэмчин цагаан адуу дундын биетэй, толгой өндөр, хүзүү урт, нуруу нь урт бөгөөд тэгш, цээж өргөн мөртөө гүн, ташаа тэгшхэн, борви босоо, дөрвөн мөч нь шөрмөслөг мөртөө хүчтэй, мундаа өндөр, дал сүүл агшуун, нүд хурц, чих соргог байдаг. Бодитой тоо баримт бүхий судалгаанаас үзэхэд, гүүний биеийн дундаж өндөр нь 127.13 сантиметр, урт нь 137.62 сантиметр, цээжин бүслүүр нь 158.52 сантиметр байдаг. Үзэмчин цагаан адуу алс гүйдэлд тэсвэртэй байдаг бөгөөд чадал их, гүйдэл хурдан байдаг. /Шилийнголын өдрийн сонин”/
