Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардууллаа. Үүнд, ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Жалсангийн Ренчиндорж, ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хаапангаагийн Чойжинжав, ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргал нар ”Алтангадас” одонгоор шагнуулсан бол мөн найрамдал медалиар ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын Их Сургуулийн багш С.Насан-Уртыг шагналаа.
Өвөр Монгол гурван эрдэмтэн Монгол Улсын төрлийн дээд одон, медаль хүртлээ
2016-08-16 10:15
Өвөр Монгол гурван эрдэмтэн Монгол Улсын төрлийн дээд одон, медалийг хүртлээ.
Найруулагч: ,
Эх сурвалж : ikon.mn
Дэлгэрэнгүй үзэх
