
Хятад улсын 58 сайтын сэтгүүлчид "Үзэсгэлэнт Өвөр Монгол тансаг хөдөө тосгоны аялал-2016" сурвалжилгын үйл ажиллагаагаа 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.
Уг үйл ажиллагааг ӨМӨЗО-ны Интернэт сайтын мэдээллийн албанаас зохион байгуулж, ӨМӨСХ–ны Тал нутаг сайт, Умратын сайтаас хариуцан эхлэлж байгаа аж. Ардын сайт, Синьхуа агентлаг, Хятадын өдрийн сонины сайт, Бээжингийн радио сайт, Хятадын мэдээллийн сайт, Олон улсын сайт, Шинь Лан сайт, Тэн Шүнь сайт зэрэг гол 58 сайт болон Бизнес сайтын сэтгүүлчидийн бүрэлдхүүнтэй энэхүү баг Хорин гэр шянь, Жүө Зи шянь, Шулуун хөвөөт цагаан хошуу, Шулуун хөх хошуу, Хишигтэн хошуу зэрэг орон нутагуудаар аялж, “Арвыг хамруулах төсөл”-ийн хэрэгжилттэй танилцаж, малчид тариачдын үйлдвэрлэл амьдралын өөрчилөлтүүдийг мэдээлэх юм.
