Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны улс төр, эдийн засаг, соёл мэдээ мэдээллийн төв болсон Улиастай суурин өвөрмөц онцлог, өрнүүн хөгжлөөрөө хүн зоны сэтгэлийг татсан сайхан нутаг.

Энх-Амгалан хааны XV он даруй 1750 онд одоогийн Улиастай сууринг Ламын хүрээ хэмээн нэрлэж байгаад 1956 онд Зүүн Баруун Үзэмчин гэж хуваах үед Зүүн Үзэмчин хошууны төвийг 1984 онд Улиастай суурин хэмээн нэрлэсэн байдаг. Улиастай суурин хошууныхаа төвд байрлах бөгөөд нийт 5459 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Үүнээс хот суурингийн бүтээн байгуулалтын талбай нь 64 хавтгай дөрвөлжин километр аж.
Одоо Улиастай сууринд барилга байгууламж сүндэрлэн босож, аж үйлдвэр хөгжиж өнгөрсөн үеийн Ламын хүрээтэй харьцуулахад ёстой тэнгэр газар шиг ялгаатай болжээ. Тэр үеийн Ламын хүрээ модон дархан, дамрын дархан, мөнгөн дархан, арьс эсгий боловсруулах газар зэрэг хэдэн гар үйлдвэрийн газартай л байсан бол одоо энд Улиастай аж үйлдвэрийн дүүрэгтэй болж энерги төмөрлөг боловсруулах аж үйлдвэр, Мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр, Цахилгааны ерөнхий үйлдвэр, зэс, цайрын үйлдвэр гээд л олон үйлдвэр байгуулагдан уг нутгийн хөгжлийг харуулж байгаа юм. Өнгөрсөн үеийн Ламын хүрээний барилга байгууламжийн хувьд Ламын хүрээний сүм хийд байсан бөгөөд хошуу нам засгийнхан ч анх сүмийн байшин, монгол гэрт албалж байгаад сүүлд нь нам засгийн байгууллагын албаны байр хэмээн дөрвөлжин хүрээтэй хэдэн мөр мод тоосгон бүтэцтэй байшин, дарга ажилтны орон сууц хэмээх шавар байшин байсан нь тэр үедээ ёстой сайхан барилга байсан. Гэтэл өнөөдөр өндөр өндөр орон сууц хойно хойноосоо босоход албалахад уужим тохилог албан газартай, цэвэр дулаан өрөө, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх уудам талбайтай болсон.
Сүүлийн жилүүдэд Улиастай суурин байгалийн баялаг, газарзүйн байршлын давуу талаа ашиглан хүрээлэн буй орчны хамгаалалт ба бүтээн байгуулалтыг суурингийн эдийн засгийн гол ажил болгож, аж үйлдвэрийн дүүрэг ба зах зээлийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэхийн хамт хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн чанар ба үр дүнг дээшлүүлэн, оюуны боловсролын бүтээн байгуулалтыг тасралтгүй хийж ирснээр эдийн засаг, соёл болон нийгмийн олон салбар амжилтад хүрч, 2005 онд Өвөр Монголын улаан багийн долоон од зэрэглэл, 2006 онд Өвөр Монголын улаан багийн есөн од зэрэглэлийг тус тус хүртсэн байна. Улиастай суурингийн хүн ам нэмэгдэн, үйлдвэр уурхай хөгжихийг дагаад соёл боловсрол, эрүүл мэндийн бэлтгэл тоног төхөөрөмж ч улам шилдэг болж, нийгмийн чадавх ч бүрэн болжээ.
Монгол дунд сургууль, үндэстний ерөнхий өндөр зэрэглэлийн дунд сургууль, 1, 2-р бага сургууль Улиастай сургуулийн суурь бүтээн байгуулалт урьд өмнө гараагүй чангарсан. Хошууны Монгол эмнэлэг, хошууны Эрүүл мэндийн төвийн нөхцөл сайжирч, нийгэм дүүргийн эм эмнэлгийн үйлчилгээний сүлжээ өргөжин тэлсэн зэргээс Улиастай суурин хүн ардын хамгийн анхаарал хандуулдаг “Хүүхдээ хаана сургах вэ?”, “Өвдвөл хаана үзүүлэх вэ?” гэсэн хоёр том асуудлыг шийдэхэд их хүч гаргасан байна.

Улиастай суурин хот суурингийн бүтээн байгуулалтаа ахиулахдаа ард иргэд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахыг ямагт чанга сахисаар ирсэн. Тиймдээ ч хотын орчин нөхцөл, гудамж талбай нь өргөжиж, явган хүний зам сайжран, замын хажуугийн ногооруулалтын талбай нэмэгдэж хүн зонд цэвэр тааламжтай орчинг бүрдүүлсэн байна. Бохир ус гадагшлуулах хоолойны бүтээн байгуулалт, гэрэл цахилгааны бүтээн байгуулалт, дулааны нөхцөл сайжирснаас хүн ард нь ажиллаж амьдрахдаа сэтгэл амар болов. Уудам талбайгаа засаж чимэн, хөгжимт усан оргилуур, хиймэл нуур, уул, тарьмал зүлэг зэргийг хийж, бие чийрэгжүүлэх болон тоглоомын төхөөрөмжийг угсарсан нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд сэтгэл сэргээнэ. Уудам цэлгэр талбайдаа үеийн үед үлэмж хишгээ соёрхсон Ээж нуураа зохиож мэлтэгнүүлсэн, өнийн номин ойтой Богд уулаа болсгож тавьсан нь орон нутгийн соёлын өнгө төрхийг гүн гүнзгий болгож, гадна дотнын хүмүүсийн бахархлыг эрхгүй татдаг.

Шинэ эриний Улиастай суурин ингэж хөгжсөнөөс Зүүн Хатавчаар Улиастай суурин орох Монгол Улсын зорчигч улам олон болж байна. Улиастай суурингийн зам тээвэр ч их хөл хөдөлгөөнтэй болж, зүүнш баруунш чиглэлтэй 101 мужийн зэрэглэлийн зам Улиастай суурингаар өнгөрч, өмнө зүгт явбал Улаанхад хотоор дамжин Жанчхүү гарам хүрнэ. Хойт зүгт Хатавч боомтоор дамжвал Монгол Улсад хүрнэ. Тиймээс Улиастай суурин Ази Европыг холбосон эх газрын гүүрийн зангилааны нэг цэг болдог аж.
Ар хилийн жижигхэн суурин байсан Улиастай минь өнөөдөр ингэж хөгжиж, Зүүн Үзэмчин хошууны улс төрийн төв, эдийн засгийн чухал суурин болж, үзэсгэлэнт байгаль, эрдэс баялаагаараа хол ойрын жуулчдыг эрхгүй өөртөө татсан гайхамшигт сайхан орон болжээ.
