Цас цайлзсан цахар нутгийн энэ өвөл хурсан бүгдийн сэтгэлийг баясгаж Шулуунхөх хушууны мөнгөн өвлийн “Цахар бөхийн хийморийн даллагийн X найр” болон тэмээн соёлын XIII найр сайхан болж өнгөрлөө.

Шагнал хүртсэн бөх
“Цахар бөхийн хийморийн даллагийн X найр ”-ын уралдаанд Шулуунхөх хошуу, Шулуунхөвөөт цагаан хошуу, Хөвөөтшар хошуу болон Тайфус хошуу зэрэг дөрвөн хошууны төлөөлөгчийн баг оролцож Шулуунхөх хошуу тэргүүлсэн байна. 128 хүчит бөх уран мэхээ уралдуулж, зүүн Үзэмчин хошууны Батжаргал, баруун Үзэмчин хошууны Цагаанзаан, Шулуунхөх хошууны Сонинбаяр, зүүн Үзэмчин хошууны Цэцэнбилэг нар шөвгийн дөрөвт тунаж үлдсэнээс зүүн Үзэмчин хошууны Батжаргал түрүүлж, баруун Үзэмчин хошууны Цагаанзаан үзүүрлэсэн байна.

Тэмээ уралдахаас өмнө....
Тэмээн соёлын наадамд тором сургах, 15 километрийн тэмээний уралдаан зохион байгуулж, Ордос хотын тэмээчин Цэцэнтал тэргүүлэн Баяннуур хотын тэмээчин Эрхэмбаяр удаалсан байна.
