БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаанд тус дэм үзүүлэх нийгэмлэг, Монгол Улсын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ОХУ-ын Буриад улсын бизнесийг дэмжигч сангаас санаачлан, Монгол Улс Өвөр Монголын ерөнхий худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монгол Улс, ОХУ-ын бизнесийг дэмжиг сангаас зохион байгуулсан Монгол, Хятад, Оросын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд Хятад Монгол Оросын улс төр бизнесийн 270 гаруй хүн оролцож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаанд тус дэм үзүүлэх нийгэмлэгийн дарга Лиү Түншан, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Оюунчимэг, ОХУ-ын Буриад холбоот улсын Менежерийн холбооны дарга тус тус үг хэлсэн байна.

Лиү Түншан: - Олон улсын хоорондох бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь эдийн засгийн эрүүл хөгжилд үр дүнтэй арга зам болдог. Хятад, Орос, Монгол гурван орны бүс нутгийн эдийн засгийн хамтран хөгжих ба нөхөрсөг солилцоо бол бүх хүмүүсийн хамтын хүсэл мөрөөдөл, мөн цаг үеийн шаардлага, энэ нь улс, бүс нутгийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа болон соёлын солилцоог дэмжиж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулна. Энэ удаагийн уулзалт нь Хятад улсын “Нэг бүс нэг зам”, “Умардад нээлттэй” хөгжлийн стратеги, Оросын “Евразийн хөгжлийн бүс”, Монгол Улсын “Тал нутгийн зам” зэргийг нэгтгэн хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Оюунчимэг: - Хятад, Орос, Монгол улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжил бол бидний хамтын хүсэл мөрөөдөл. Гурван орноороо гар гараа барин хөгжлийн боломжийг алдалгүй, нөхцөл боломжийг ашиглан, гурван орны улс төрийн харьцаа, хөрш орон, эдийн засгийн харилцан нөхөх зэрэг давуу талуудаа ашиглан, гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлнэ.

Уулзалтад, Өвөр Монголын Хянган аймаг болон Шилийнгол аймгийн удирдлагаас аймаг хотынхоо байдал, хөрөнгө оруулалтын орчныг танилцуулсан байна. Өвөр Монголын Жа Ляню аж үйлдвэрлэлийн групп болон Жинь Диншин инженерийн машин борлуулалтын ХХК-аас төслийн танилцуулаг хийсэн ба Монгол Улсын компаниас малын ясны гүн боловсруулах төслийн талаар танилцуулж, Оросоос Буриад холбооны улсын аялал жуулчлалын амралтын төсөл болон гаалийн логистикийн үйлчилгээний төслийн талаар танилцуулжээ.












