solongonews
Хятад, Монгол олон улсын унадаг дугуйн тэмцээн боллоо
2016-09-21 10:27
“Фү Кай” цомын нэрэмжит Хятад, Монгол олон улсын унадаг дугуйн тэмцээн саяхан Эрээн хотод боллоо.

        Эрээн хотын соёл спорт радио кино телевизийн товчоо, Эрээн хотын аялал жуулчлалын нийгэмлэгээс санаачлан И-Линь унадаг дугуйны нийгэмлэгээс зохион байгуулсан 2016 он Эрээн хотын II удаагийн “Фү Кай” цомын нэрэмжит Хятад, Монгол олон улсын унадаг дугуйн тэмцээн саяхан Эрээн хотод боллоо.

        Тэмцээнд оролцогчид өвөрмөц онцлогтой унадаг дугуйн хувцас, малгай, нүдний шил зэргээр бүрэн хувцасласан байлаа. Ширүүн өрсөлдөөнөөр дамжин Монгол Улсын оролцогч Б.Дорж 57 минутын амжилт байгуулж уг тэмцээний залуучуудын эрэгтэй багийн ялагчаар тодорсон байна.

        II удаагаа зохион байгуулж буй “Фү Кай” цомын нэрэмжит Хятад, Монгол олон улсын унадаг дугуйн тэмцээнд Монгол Улс, Хэбэй муж, Шань Ши муж, Хөххот, Бугат хот, Улаанцав хот, Шилийнгол аймгийн хэмжээнд 20 гаруй унадаг дугуйны нийгэмлэгийн 300 гаруй тамирчин оролцож, залуучуудын эрэгтэй баг, идэр насны баг ба эмэгтэйчүүдийн баг зэрэг 3 баг хуваан 41 км-ийн зайд уралдсан байна.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : CNR
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл