2004 онд Өөртөө Засах Орон “ӨМӨЗО-ны ой шугуй нутаг бэлчээрийн галын аюулаас сэргийлэх дүрэм ”-г тогтоосон нь энэ ажил хуулийн баталгаатай болсныг харуулж байгаа юм. Гэвч эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагаад экологийн боловсон байгуулалтад шинэ шаардлага шинэ үүрэг тулгам шаардагдаж, “дүрэм”-г улам төгөлдөржүүлэн засвар оруулах шаардлагатай болсон байна.
Засвар оруулсан дүрэм нь ерөнхий зарчим, ой шугуй нутаг бэлчээрийн галын аюулаас сэргийлэх зохион байгуулалт, урьдчилан сэргийлэх, галаас аврах, аварсны дараа зохицуулан тохируулах, хуулийн хариуцлага, дагалдуулсан зүйл зэрэг 7 хэсгээс бүрдсэн нийт 61 зурвас байдаг. Гол нь галын аюулаас сэргийлэх хариуцлагыг чангатгаж, зардал мөнгөнд баталгаа ханган, холбогдох зүйлсийг тодорхойлов. Галын аюулаас сэргийлэх тусгай машин, тоног төхөөрөмж болон холбогдох тогтоолыг төгөлдөржүүлсэн. Улмаар хууль хэрэгжүүлэх гол цогцыг дүрэмжүүлэн, хуулийн хариуцлагыг төгөлдөржүүлсэн байна.
