Дундад улсаас болон ХКН-аас “Гурван тариалах, Гурван мал аж ахуй” ажлыг ихэд хүндэтгэдэг. 2014 онд Дундад улсын Хөдөө орон нутгийн хурлаар “Дундад улсыг хүчирхэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Дундад улсыг улам үзэсгэлэнтэй болгоход хөдөө орон нутгийг зайлшгүй үзэсгэлэнтэй байлгах учиртай. Дундад улсыг баяжуулахад хөдөөгийн иргэд баяжих хэрэгтэй” гэж онцолсон байна. Мөн оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга Ван Жүнь Өвөр Монголын нийт хөдөө орон нутгийн ажлын хурлаар хэлэхдээ: - Өвөр Монгол орон гурван жилийн хугацааг ашиглан “Арвыг хамруулах” төсөл хэрэгжүүлнэ гэж тэмдэглэн хэлсэн. Одоогоор ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас төлөвлөн шийдсэн “Арвыг хамруулах” төсөл Өвөр Монголын нийт хөдөө орон нутагт ид хэрэгжиж байна.
Энэ нь ӨМӨЗО-оос орон нутагт нэгдсэн журмаар хэрэгжүүлж байгаа иргэдийг хамарсан томоохон төсөл төдийгүй ӨМӨЗО-ны “8337” хөгжлийн хөтөлбөрийн туршилт. Мөн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээн дэх том хэмжээний төсөл юм. Түүнчлэн “Арвыг хамруулах” төсөл гэдэг нь хөдөө орон нутгийн нурах дөхсөн хуучин орон сууцуудыг сэргээн засварлах, аюулгүй ундны ус хэрэглэх, тосгон суурингуудад хатуу хучилттай зам дэвсэх, тосгон бүрт цахилгаан, радио, телевиз нэвтрүүлэх, сургуулиудыг дотуур байртай болгох, аюулгүй байдлыг хангасан засвар хийх зэрэг ажлууд багтаж байна. Түүнчлэн тосгон суурингуудад стандартад нийцсэн эмнэлэг, соёлын үйл ажиллагааны төв байгуулах, иргэдэд ойр, хялбар үйлчилгээ үзүүлэх супермаркет, тухайн орон нутгийн байнгын оршин суугчдад тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал олгох зэрэг нийгмийн баталгаануудыг гаргаж байгаа юм. Энэ төслөөр олон нийтийн үйлчилгээний гол зүйлүүдийг хамруулж, одоо ба ирээдүйн тэнцвэртэй хэрэгцээ шаардлага, нөхцөл боломжуудыг өргөн хэмжээнд тусгажээ. Тус төсөл нь ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас иргэдэд өгсөн амлалт юм.
Өвөр Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, газар нутгийн ихэнх хэсгийг нь хөдөө, мал аж ахуйн бэлчээр зонхилдог. Хот газартай харьцуулахад орон нутгийн дэд бүтэц, нийгмийн хөгжил болон олон нийтийн үйлчилгээний хувьд харьцангуй буурай. Хөдөөгийн иргэдэд орон сууц, ажил эрхлэлт, хүүхдийн сургалт, эрүүл ахуй, тэтгэврийн даатгал гээд олон төрлийн бэрхшээлүүд тулгарч байдаг. Одоогийн байдлаар хот хөдөөгийн зөрүүг ихэсгэж байгаа гол шалтгаан нь олон нийтийн үйлчилгээний зөрүү юм.
“Арвыг хамруулах” төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 55.9 тэрбум юань, хугацааны хувьд 2014 – 2016 оны хооронд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Төслийн хүрээнд олон нийтийн үйлчилгээний чанартай гол гол хүчин зүйлүүдийг хамарч, хөдөө орон нутгийн дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээний түвшинг мэдэгдэхүйц өргөн хэмжээгээр дээшлүүлэх болно. Иргэдэд хандуулсан эдгээр жижиг төслүүд нь үзэсгэлэнт хөдөө орон нутгийг зураглаж, Өвөр Монголын малчид, тариачдын жаргалант амьдралд жинтэй хувь нэмрээ оруулсаар. Төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрлөө. Одоо тосгон суурингуудаар очсон нэг нь гайхалтай их өөрчлөлтийг хараад цочирдож юуны магад. Эгнээ эгнээгээрээ жигдэрсэн улаан тоосгон байшин, зурвас зурвас зассан тэгшхэн цементэн зам, шинэхэн барьсан хүнсний ногооны хүлэмж зэрэг. “Арвыг хамруулах” төсөл тал бүрээр хэрэгжихийн зэрэгцээ хөдөө орон нутгуудад томоохон өөрчлөлт гарсаар байна.
“Арвыг хамруулах” төсөл нь иргэдэд тустай, тэдний сэтгэлд нийцсэн төсөл. Иргэдийн амьдралын түвшин бүрт ашиг тусаа хүртээн, нүдэнд үзэгдэж, гарт баригдам бодитоор хэрэгжиж, орон нутгийн өнгө төрхийг өөрчилсөөр байна. Хөдөө орон нутгийн зам гудамжийг засан сэлбэж, иргэдийн эмнэлэгт үзүүлэх, сургуульд ороход тулгардаг бэрхшээлүүдийг нэг нэгээр шийдвэрлэж өгч байгаа юм. Орон нутгийн иргэд “Арвыг хамруулах” төслөөс хүртсэн ач тусыг бие сэтгэлээрээ мэдэрч буй нь алхам тутамд анзаарагдсаар. Энэ онд ӨМӨЗО-оос “Арвыг хамруулах” төслийг үргэлжлүүлэн тууштай хэрэгжүүлж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахыг зорьж, иргэдийг баяжуулах, амьдралын түвшинг нь дээшлүүлэх, дэмжихээр дамжин хөдөө аж ахуйг үр дүнтэй хөгжүүлж, хөгжлийн ирээдүйтэй үйл ажиллагаа эрхлэх, мал аж ахуй, газар тариалангийн ажлыг үнэ хүндтэй мэргэжил болгож, хөдөө орон нутгийг аз жаргалтай амьдралын “ордон” болгохоор зорин ажиллаж байна.
