
Бүтээгдэхүүн:
“Мөнх” нарийн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн
Зүүн Үзэмчин хошууны Баян Хараа мал аж ахуйн хоршоо анх 2013 онд 3 сая юанийн хөрөнгө оруулж, 666 га бэлчээр нутагт бүтээн байгуулалтаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар тус хоршоо жилд 200 мянган малыг нядлан боловсруулж, 2000 тонн мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үзэсгэлэнгийн үеэр Алшаа аймгийн Эзнээ хошууны Үржил мал аж ахуйн хоршооны гишүүн Ганбат, Зүүн Үзэмчин хошууны Баян Хараа мал аж ахуйн хоршооны дарга Манлайтай үйлдвэрлэсэн мах махан бүтээгдэхүүнийхээ зах зээлийг өргөтгөх талаар туршлага солилцож байв.
- 2015 онд манай хоршоо хүрээ хэмжээгээ өргөжүүлж, 400 гаруй гишүүн айлтай үйлчилгээний хоршоо болсон. Бид малчиддаа намрын бэлтгэл ажил, өвс бордоо оруулах зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлд холбогдсон үйлчилгээг үзүүлдэг. Энэ жилийн хувьд 370 мянган мал борлуулахаар төсөвлөөд байгаа бөгөөд гишүүдийн малыг хамруулна гэж Манлай ярьж байв.
