solongonews
Сурвалжилгын аян эхэллээ
2016-07-06 16:09
Монгол Улсын Дорнод медиа группийн ”Үзэмж төгөлдөр Эргүнэ-Амилалын охь Шинэ Барга баруун хошуу” сурвалжилгын аян 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Уг үйл ажиллагааг Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны гадаад ухуулгын алба, Эргүнэ хотын гадаад ухуулгын алба, Монгол Улсын Дорнод аймгийн Дорнод медиа групп буюу Дорнод сонин, Дорнод телевиз, Дорнод зон сэтгүүл, Дорнод сайт болон Шинэ Барга баруун хошуунаас Дорнод аймагт суугаа төлөөлөгч хамтран зохион байгуулжээ.

Өмнөх жилүүдэд Монгол Улсын Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Шинэ Барга баруун хошууны гадаад ухуулгын алба хамтран, Шинэ Барга баруун хошуу, Хөлөнбуйр хот, Залан айл, Ягш хот зэрэг газруудтай танилцан мэдээлж байсан бол энэ онд Эргүнэ хотыг сонгожээ.

Сурвалжилгын аян 6 дугаар сарын 30-ны өдөр Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуунаас эхэллээ. 7 дугаар сарын 1-2 өдрүүдэд Эргүнэ голын хөвөө даган аж төрж байгаа монголчуудын угсаа гарал, Хавт Хасарын хуучин хотын буурь, Хасарын сүлд овоо, музей, Эргүнэ хотын түүхэн замнал, үзэсгэлэнт байгалийн үзэмж, Эргүнэ хотын голын нуга, Хуучин чулуут боомт, Шугуйт боомт, Энх сум, 4 үеэрээ нутагшин амьдарсан Орос тосгон, ШББХ-ны бизнес эрхэлэгч залуу Мижигдорж  зэрэг хүмүүстэй танилцаж нэвтрүүлэг бэлдлээ.

Хоёр орны томоохон хамтын ажиллагаа болсон тус сурвалжилгын аян хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, найрсаг харилцааны гүүрийг баталгаажуулахад сайнаар нөлөөлөх болно.

Зохиогч: н.Цэнгэл
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл