
Урнаа энэ удаагийн цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадамд оролцож буй тамирчин бөгөөд Өвөр Монголын багийн эмэгтэй сувд бөмбөгийн багийн ахлагч юм. 1.78 метр өндөр биетэй монгол бүсгүй Урнаа гурван жил мэргэжлийн сагсан бөмбөгийн дасгал сургуулилалт хийж, сагсан бөмбөгийн тэмцээнд оролцон олон олон амжилтад хүрч байсан. Тэрээр саяхан болсон их сургуульд элсэх шалгалтад оролцон, Бээжингийн Биеийн Тамирын Их Сургуульд элсэн оржээ.
- Энэ удаа тамирчны төлөөллөөр сонгогдсон маань сагсан бөмбөг тоглож байхад Өвөр Монголдоо нэр хүндийг авчирсных байх аа. Би хагас жилийн өмнөхөн тамирчдын төлөөллөөр нээлтийн арга хэмжээнд оролцох болсноо мэдсэн. Өөрийн нутаг орноо төлөөлөн энэ том тэмцээнд оролцож байгаадаа маш их баярлаж байна” гэж Урнаа ярьж байлаа.
