solongonews
Үлэг гүрвэлийн бүтэн чулуужсан яс олдлоо
2016-09-21 12:11
Өвөр Монголын Баяннуур хотоос үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ.

        ӨМӨЗО-ны Газар нутгийн нөөцийн танхимаас мэдээлснээр Өвөр Монголын Лүн Хао эртний /Palaeontology/ геологийн хүрээлэн болон Хятадын шинжлэх ухааны академийн сээр нуруутан ба эртний хүн судлалын /Paleoanthropology/ хүрээлэнгийн хамтарсан археологичдын баг энэ сарын 19-ний өдөр Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошууны Чулуун сүмийн ойр хавиас ховор тохиолдох том биетэй анч үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олжээ.

        Судлаачид олдворын толгойн яс болон шүдний чулуужмал, араг ясны том, жижиг хэлбэр, булагдсан хэмжээг үндэслэн уг гүрвэлийн биеийн урт нь 9 метр, гуяны өндөр нь 2.35 метр, өргөнөөрөө 1 метр, зогсоход 5 метр өндөртэй хэмээн таамаглаж байна. Мөн тус үлэг гүрвэл нь анч үлэг гүрвэлийн дэвшсэн төрөлд хамрагдах бөгөөд одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан байх магадлалтай гэжээ.

        Хятадын шинжлэх ухааны академийн сээр нуруутан ба эртний хүн судлалын /Paleoanthropology/ хүрээлэнгийн судлаач Шюй Шин хэлэхдээ: - Энэхүү олдвор болох үлэг гүрвэлийн бүрэн бүтэн чулуужсан яс дэлхийн хэмжээнд ч маш ховор байдаг. Тус олдвор нь анч үлэг гүрвэлээс нугасан хошуут үлэг гүрвэлд хувирсан явцыг судлах болон бусад  шинжлэх ухааны судалгаанд асар их ач холбогдолтой гэжээ. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : nmgnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл