solongonews
Түүхэнд тэмдэглэгдсэн эртний суурин түмний сэтгэлийг татсан үзэмжит газар
2016-12-02 10:20
Долоннуур шяний Долоннуур суурингийн тухай тэмдэглэл

     Шилийнгол аймгийн цорын ганц шянь болох Долоннуур шяний төв Долоннуур суурин Шилийнгол аймгийн өмнөд хэсэгт улсын нийслэл Бээжин хотод ойрхон байрладаг.  Долоннуур шяний улс төр, аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх мэргэжлийн төв болсон Долоннуур суурингийн нийт талбай нь 513 км2, энд хятад, хотон, Монгол, Дагуур, Манж, Солонгос зэрэг үндэстний 20мянга 7200 илүү хүн ард аж төрөн амьдарч байдаг.

Хятад улсын тариалах соёл болон монголын мал аж ахуйн соёлын уулзвар хэсэгт байрлаж байдгаар Долоннуур шянь нь үе үеийн түүхэнд ихээхэн нэр төртэй. Манай Эриний Өмнөх 300 онд Ян улс газар нутгаа өргөжүүлэх үйл явцдаа энд “Ян улсын урт цагаан хэрэм” байгуулсан байдаг; Ляогүрний үед Долоннуурыг тэнгэрийн хишигт нутаг усан хэмээн үзэж Долоннуур шяньд тэнгэр тахих ёслол явуулан их Ляо гүрний хөгжил бадралаа даатгадаг. Эзэн Богд Чингис хаан энд цэрэг моридоо цэгцлэн байрлуулж Алтан улстай байлдаж байсан түүхтэй. Долоннуур нь Юань гүрний үед хаад ноёдын зугаацан цэнгэж, ан ав хийдэг чухал газар байсан; Мин гүрний Чэнзү хаан Жү Ди энд нас нөхчсөн; Чин гүрний үед энд Хүйзүн хийдээр гол болгосон олон сүм хийд байгуулснаар эндэх нь умард орны ламын шашны гол орон бүс болж байв. Энэ нь Долоннуурын арилжаа худалдааны хөгжлийг ахиулснаар тухайн үед Долоннуур суурин 4000 гаруй арилжаа худалдааны газартай, 180 мянган хүн амтай байлаа. Боомтын гаднах том арилжаа худалдааны чухал газар болж байсан юм. Өөрийн өвөрмөц онцлогоороо эртнийтөргүрний чухал газар орны нэг болж хөгжин бадарч явсан долон нуур суурин нь Японыг эсрэгүүцэх дайны үе, чөлөөлөх дайны үед ч хувьсгалын чухал суурин газрын нэг болж байсан юм.Нэн ч шинэ Хятад улс байгуулагдаснаас хойш, долон нуур шянь нь өөрийн давуу талдаа түшиглэн, хөгжин цэцэглэсэн байдаг.

Өвөрмөц сайхан байгалийн өнгө үзэмжтэй учир аялал жуулчлалын аж ахуйн ихээхэн хөгжил сайтай. Долоннуур суурин Өвөр Монголын өндөрлөгийн өмнө хэсэг, Хулан шарга даагын өмнөд хэсэгт байрладаг. Зүүн тийш Их хянган даваатай холбогдож байдаг уул тал, элсэн манхан, ой хөвчтэй сайхан нутаг юм. Долоннуур суурингийн ойр орчимд 47 гол гороо, их бага 23 нууртай, усны эх баялаг элбэг дэлбэг. Өөрөө ургасан буюу зохиомлоор тарьж ойжуулсан уд улиас, бургас, хайлаас, нарс зэрэг ой модны талбай их. Мөн ой шугуйд нь үнэг чоно, бор гөрөөс туулай зэрэг хээрийн амьтад, жигүүртэн олон. Энэ нь хүн ардын хүсэл сэтгэлийг татсан үэзмжит аялал жуулчлалын орон болж, зуны дэлгэр сайхан улиралд тус нутагт зугаацахаар ирэгсэд давхардсан тоогоор 1.10 саяд хүрч, аялал жуулчлалын нийт орлого нь нэг тэрбум гаруй юаньд хүрч байдаг. Долоннуур суурин мөн өөрийн өвөрмөц онцлогоороо бүх Хятад улсын анхны өвөрмөц онцлог бүхий аялал жуулчлалын нэр хүндтэй суурин болсон юм.

Долоннуур суурин шарын шашны гол хөгжлийн орны нэг бөгөөд XVII зууны эцсээс ХХ зууны эхэн үеийг хүртэл Долоннуур суурин Өвөр Монгол орны ламын шашины төв орны нэг болж байсан юм. Энэхүү шашны соёл өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Улмаар тус сууринд олон сүм хийд байдаг бөгөөд жил бүрийн зургаадугаар сарын арван таванд сүмийн их хурал болж, газар газраас олон лам нар цугларан ном хурдаг. Тиймээс сүмийн их хурал мөн тус газрын нэгэн өвөрмөц онцлог болж байдаг.

Мана бол Долоннуур шяний онцгой гаралтын нэг учир тус сууринд мана чулууны худалдааны дэлгүүр олон бий. Элдэв янзын мана чулуу борлуулдаг. Хол ойроос хүрэлцэн ирсэн жуулчдад Долоннуурын үзэмжит орноор зугаацан аялж, сэтгэл санаагаа сэргээгээд буцахдаа энэ нутгийн мана чулуугаас худалдан авч ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө бэлэг болгон барьдаг. Тиймээс Долоннуурын мана чулуу борлуулалт сайтай бөгөөд улс даяар алдаршсан байдаг.

Долоннуур суурин аж ахуйгаа хөгжүүлэх явцдаа экологийн хамгаалалтыг ихээр чухалчлан үздэг учир Долоннуур шянь бүх улсын ойжуулалтын үлгэр жишээч шянь, бүх улсын ойжуулалтын  тэргүүны хамт олон, байгууллага зэрэг шагналыг олон удаа хүртсэн бүх Хятадын экологийн соёл иргэншлийн үлгэр жишээ үзүүлэх төслийн туршилтын цэг болжээ. Цөлжилтийн эсрэг тэмцэж, ойжуулах ажлыг чанга хатуу хариуцаж хийснээр ойжуулалтын талбай 2000 онд 3600 га байсан нь өдгөө 293 түмэн мү болон нэмэгдэж, ой шугуйн бүрхэц 2000 онд 6.8 хувь байсан бол өдгөө 31 хувь болж, Шилийнгол аймгийн экологийн орчны байдал хамгийн сайн газар орны нэг  болсон юм.

Долоннуур суурин хот суурингийн бүтээн байгуулалтаа сайжруулахдаа үндэстний соёл, экологийн соёл иргэншил зэргийг  хөгжүүлэхээр гол болгон Долоннуурын соёл түүхийг харуулсан соёлын парк , нуурын хөвөөн дэх Лүн Зэхү парк, намгархаг газрын парк, ой шугуйт парк зэрэг олон паркийг байгуулсан байдаг. Эдгээр парк  нь Долоннуур суурингийн  үзэмжийг улам гойд сайхан болгосон билээ.

Долоннуур суурин эдгээр гойд сайхан үзэмжээрээ өргөн олон жуулчдын таашаал бахархлыг ихэд татаж, Хятад улсын нэр хүндтэй аялал жуулчлалын суурин болон алдаршиж байна.

 

 

 

Зохиогч: Сурвалжлагч хад
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийн голын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл