solongonews
Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн форум зохиогдлоо
2016-01-20 17:25
Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн форум зохиогдлоо


Энэ сарын 16-нд болсон Зүүн Үзэмчин хошууны Мөнгөн өвлийн наадмын чухал агуулга болох-Хятад Монголын Экспо 2016 Зүүн Хатавч боомтын хамтын ажиллагааны хөгжлийн форум амжилттай боллоо. Хурлыг ӨМӨЗО-ны Умард нутагт нээлттэй байх ажлын баг, Худалдааны танхим, Худалдааг хөгжүүлэх нийгэмлэг, Ляонин мужийн Жинжөү хотын захиргаа, Шилийнгол аймгаас голлон эрхэлж, Монгол Улсын зүүн гурван аймгийн төлөөлөгчид хуралд оролцов.
Энэ удаагийн арга хэмжээ "Нэг бүс нэг зам" стратеги болон Монгол улсын "Талын зам" санаачилгыг холбох ажлыг урагшлуулж, Шилийнгол аймгийн "Хойд нутаг нээлттэй байх" зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулан худалдаа эрхлэх хэлэлцээр, хөгжлийн форум, үндэстний бараа бүтээгдэхүүний үзүүлбэр, соёлын солилцоо хийх зэрэг ажлууд багтаж байна.


Хятад, Монгол хоёр орны төлөөлөгчид холбогдох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагаа, зам тээвэр, дэд бүтцээр түншлэх, хүмүүнлэгийн харилцаа зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөхцөл бүрдүүлж өглөө.


 

 

Найруулагч: Э.Буянтогтох
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл