Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Өвөр Монголын Монгол анагаах ухааны аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн болон Ази-Европ, Номхон далайн бүс нутгийн их сургуулийн холбооны Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний тэргүүнүүдийн форум 8 дугаар сарын 16-ны өдөр Тунляо хотод нээгдлээ.
“Монгол анагаах ухааны хүчийг нягтруулж, "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу хөгжүүлье” хэмээх гол сэдэвт форум нь Mонгол анагаах ухааны соёлоо уламжлан хамгаалж, “Нэг бүс нэг зам” стратегийг тууштай ахиулж, Монгол анагаах ухааны шинэчлэлийг хурдасган, Монгол анагаах ухааны соёлын төрлийг үүсгэн байгуулахыг зорилгоо болгожээ.
Форумын үеэр, хоёр дахь удаагаа зохиогдож байгаа Өвөр Монголын Монгол анагаах ухааны аж үйлдвэрлэлийн хөгжлийн судалгааны хурал, шинэ эмийн судалгааны үр дүн, Монгол анагаах ухааны аж үйлдвэрлэлийн хөгжлийн үр дүнг нийтлэх хурал, худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
