
Монгол хаадын хот аялал жуулчлалын үзэсгэлэнт орныг тэнгэр дүүрэн түгсэн оддоор чимсэн энэхүү гэрэл зургийг Баруун Үзэмчин хошууны гэрэл зурагчин Г.Баатар дурандаа буулгасан юм.
Тус гэрэл зургийн бүтээл нь амгалан үдшийн тал нутгийн Монгол хаадын хот аялал жуулчлалын газрын сайхан өнгө төрхөөр өмнөх үзэгдэл болгон зургийн аппаратын гэрлийн хувирлыг ашиглан огторгуйд түгсэн оддыг томруулан зурагласнаар Монгол хаад хот аялал жуулчлалын газар нь яг оддын дунд байгаа мэт үзэсгэлэнг бүрдүүлсэн байна.
Талын гүн дэх Монгол хаадын хот аялал жуулчлалын газрын нам жим, сүрлэг гайхамшигтай үзэгдлийг тусгасан тус бүтээл нь 2014 онд болсон Баруун Үзэмчин хошууны 2 дахь удаагийн гэрэл зургийн тэмцээнд алтан медаль хүртсэн юм.
