1.Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадам нь муж (ӨЗО) хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа анхдагч болж байна. Тухайлбал, 1982 онд үндэстний цөөнхийн уламжлалт спортын II наадмыг Өвөр Монголын Хөххотод зохион байгуулж байсан бол энэ жил үндэстний цөөнхийн уламжлалт спортын X наадам Өвөр Монголын Ордос хотод дахин болж байна.

2. Анх удаа орон нутгийн зэрэглэлийн хотод энэ удаагийн наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд Ордос хотод энэхүү боломж тохиожээ.

3. Анх удаа үндэстний гимнастикийг тэмцээнд оруулснаар спортын наадамд шинэ өнгө нэмэв.

4. Анх удаа интернет сайтаар “галт бамбар” дамжуулах арга хэмжээг зохион байгуулж, нөөц баялагаа хэмнэж чадсанаар үл барам цаг үеэ дагасан явдал болов.

5. Анх удаа 56 үндэстний бамбар дамжуулагчид хамтдаа том галт бамбарыг асааж, үндэстнүүдийн эв нэгдлийн хүчийг харуулж чадлаа.

